ЭЛЧИН САЙД ДОАН ТХИ ХЫӨНГ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь баяр хүргээд, ажлын амжилт хүсэв.

УИХ-ын дарга М.Энхболд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа идэвхжиж, дээд өндөр түвшний төлөөлөгчдийн харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, "2017 онд Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Монгол Улсад, манай Гадаад харилцааны сайд Вьетнам Улсад айлчилж, Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан гээд онцлог, чухал үйл явдлууд болж өнгөрлөө" гэж тэмдэглэв.

Тэрбээр хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо гүнзгийрэн бэхжиж, парламент дахь найрамдлын бүлэг, Байнгын хороод болон Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Хатагтай Доан Тхи Хыөнг хүлээн авч уулзаж буйд нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг уламжлав. Түүнчлэн ирэх оны эхээр болох Ази, Номхон далайн парламентын чуулганы хуралдаанд оролцохыг урилаа.

Хатагтай Доан Тхи Хыөнг "Манай хоёр орон уламжлалт сайн харилцаатай. Манай улстай дипломат харилцаа тогтоосон 13 дахь улс нь Монгол. Бид энэ жил дипломат харилцааны 63 жилийн ойгоо тэмдэглэлээ. Манай ард түмэн, Үндэсний Ассамблейн гишүүд бидний нөхөрсөг харилцааг гүнээ хүндэтгэдэг бөгөөд ялангуяа дайны хүнд хэцүү цагт та бүхний үзүүлсэн тусламж дэмжлэгийг ямагт талархан дурсаж байдаг" гэлээ. Мөн Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Та бүхэн, ялангуяа Монгол Улсын Их хурал тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээрх Элчин сайдын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжихээ илэрхийлээд, "Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх нь нэн чухал юм. Энэ онд болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 70.0 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарт хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий. Монголоос мах, махан бүтээгдэхүүн, боловсруулсан арьс шир, Вьетнамаас тахиа, гахайн гүн хөлдөөсөн мах харилцан экспортлох талаар Комиссын хуралдаанаар ярьж тохирсон. Эдгээр зорилтыг ажил хэрэг болгох нь чухал юм. Хоёр орны харилцаа аль болох олон салбарыг хамарсан, харилцан тэнцвэртэй, үр ашигтай байх нь бидний эрх ашигт нийцнэ хэмээн онцоллоо.

Тэрбээр Вьетнам Улс энэ оны 11 дүгээр сард АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд,Монгол Улс АПЕК-т элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох сонирхолтой бөгөөд үүнд Вьетнам Улс цаашид ч идэвхтэй дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэв.

Хатагтай Доан Тхи Хыөнг энэ асуудлыг Вьетнам Улс идэвхтэй дэмжсээр ирсэн, цаашид ч хэвээр үргэлжилнэ гэдгийг хэлээд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг сайтар ашиглаж, өргөжүүлэхэд онцгой анхаарах болно, энэ үйл хэрэгт дамжин өнгөрөх тээврийн асуудал нэн чухал тул Вьетнам-Хятад-Монголын тээврийн гурвалсан харилцаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Монгол Улсын Их Хурал, Вьетнамын Үндэсний Ассамблейн хооронд хамтран ажиллах Протокол, тэдгээрийнТамгын газруудын хооронд хамтран ажиллах Протоколд 2003, 2014 онд тус тус гарын үсэг зуржээ.

Вьетнам, Монголын парламентын бүлэг, Монгол, Вьетнамын бүлгийн дарга нар 2005 онд харилцан айлчилсан. УИХ, Үндэсний Ассамблейн Тамгын газрын төлөөлөгчид, Парламентын болон Байнгын хороодын гишүүд жил бүр харилцан айлчилж туршлага солилцож ирсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 2 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 4 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 5 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 6 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 7 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 7 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 8 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 11 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 11 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 12 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 13 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 13 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр