ТАЙВАНЬД БАРАГ 9 ЦАГИЙН ТУРШ СОЛОНГО ТАТЖЭЭ


ТАЙПЭЙ. /Би-Би-Си/. Өнгөрсөн долоо хоногт Тайваньд бараг есөн цагийн турш солонго татсан байна. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн урт хугацаанд солонго татсан тохиолдол болж байна гэж "Би-Би-Си" телевиз мэдээлэв.

2017 оны 11 дүгээр сарын 30-нд буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Тайванийн хойд нутагт найман цаг, 58 минутын турш солонго татсан гэнэ. Тайвань дахь Хятадын соёлын сургуулийн оюутнууд болон багш нар байгалийн энэ гайхамшигт үзэгдлийг дүрс, зургаар баримтжуулсан аж.

Хэрвээ дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номны албаны хүмүүс энэ үзэгдлийг "хамгийн урт хугацаанд солонго татсан тохиолдол" гэж хүлээн зөвшөөрөх юм бол энэ нь 1994 оны гуравдугаар сарын 14-нд Английн Йоркшир хошуунд зургаан цагийн турш солонго татсан амжилтыг эвдэх юм.

"Энэ бол үнэхээр гайхамшигтай хэрэг. Би үүнийг тэнгэрээс өгсөн бэлэг гэж үзэж байна. Маш ховор тохиодол" гэж Хятадын соёлын сургуулийн багш Чоу Куньшуань ярьжээ. Судлаачдын мэдэгдсэнээр, солонго нь ерөнхийдөө нэг цагаас илүү урт хугацаагаар татдаггүй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ 3 цагийн өмнө
Ерөнхий сайд хүүхдүүд олноор хордлогод орсон шалтгааныг яаралтай олж тогтоон, хариуцлага тооцохыг даалгалаа 4 цагийн өмнө
Нийслэлд +30 градус дулаан 4 цагийн өмнө
Монголын оюутны эмэгтэй баг Польштой тоглоно 20 цагийн өмнө
БЗД-ийн 25 дугаар хороонд зам хаана 22 цагийн өмнө
Математикийн 66 дугаар олимпиадад Монголын тамирчид амжилттай оролцлоо Өчигдөр
БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн баяр боллоо Өчигдөр
Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Маргаашаас дараах 20 байршилд халуун ус хязгаарлана Өчигдөр
Улаанбатарт +28 градус дулаан Өчигдөр
Зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ Өчигдөр
Э.Батмагнайд "Эм Си Эс" групп нэг тэрбум төгрөгөө гардуулжээ Өчигдөр
Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 2025/07/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/07/18
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 хүрлээ 2025/07/18
Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 2025/07/18
Нийслэлд бага зэргийн бороо орно 2025/07/18
Залилах гэмт хэргийн 50 хувь нь телеграм орчинд үйлдэгджээ 2025/07/17
Н.Золбоо: Хонгор нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын арслан төрлөө 2025/07/17
Х.Мягмарсүрэн: Аавынхаа нэрийг дуудуулж барилдах сайхан 2025/07/17