ДЭЛХИЙН ГУРАВДУГААР ДАЙН САНСАРТ БОЛЖ ОРОС, ХЯТАД ЯЛНА


Орос, Хятадын мэргэжилтнүүд сансарт хэрэглэх зэвсэг, технологиудаа сайжруулж, АНУ, Барууны орнуудыг ардаа орхижээ. Энэ талаар АНУ-ын Агаарын хүчний ерөнхий командлагч асан, генерал Роберт Рего Их Британийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж, сансарт дайн гарвал хэрэглэх зэвсэг, техникүүдээ хөгжүүлэх шаардлагатай гэж анхааруулсан байна. Түүний хэлж буйгаар Орос, Хятадын технологи дэлхийн хүчний тэнцвэрийг өөрчилж байгаа гэнэ.

"Орос, Хятадууд хиймэл дагуулаар халдлага үйлдлээ гэж бодоход АНУ, Европын зэвсэгт хүчин үүнд бэлэн биш байна. Бидний аюулгүй байдал өнгөрсөн үеэс илүү хэврэг боллоо" гэж Роберт Рего ярьжээ.

АНУ-ын Стратегийн командлалын тэргүүн, генерал Жон Хайтены хэлж буйгаар сансарт дайн гарлаа гэхэд түүнийг зохицуулах олон улсын хууль тогтоомж байхгүй гэнэ. Тэрээр "Орос, Хятад хоёр улс АНУ-ын батлан хамгаалах хүчнийг сулруулахын тулд маш нууц байдалд сансарт олон төрлийн цахилгаан, лазер туршиж байна. Тэд дэлхийд шинэ дэг журам байгуулахыг санаархаж байгаа юм. Бид ийм явдал болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн юм.

2007 онд Хятадын мэргэжилтнүүд сансарын тойрог замд хиймэл дагуулыг тэслэх чадвартай лазер зэвсэг туршжээ. Энэ зэвсэг нь өндөр хурдтай, бага дуу чимээ гаргадаг бөгөөд цэргийн зориулалттай нисэгчгүй онгоцыг буудан сөнөөх чадалтай гэж Хятадын инженер, физикийн академийн эрдэмтэд мэдэгдсэн байна. Харин Оросын арми физикийн шинэ зарчим дээр тулгуурласан, дэвшилтэт лазер зэвсгүүдийг хэрэглээнд нэвтрүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 8 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 10 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 11 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 12 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 13 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 13 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 14 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 15 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 17 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 17 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 18 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 19 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 19 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр