Б.ЖАВХЛАН: ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ МӨНХИЙН ХҮЛЭЭЛТ ДЭЭР УЛС ТӨРИЙН ТОГЛОЛТ ЯВАГДАЖ БАЙНА


Төв банкны бие даасан байдлыг ганц ерөнхийлөгчийн шийдвэр гаргах түвшинд ойлгож болохгүй. Манай нэг гаж тогтолцоо бол УИХ, төв банк хороондын харилцаа. Ерөөсөө төв банкны ерөнхийлөгчийг улс төрчид дуудаж авчраад, ханш өндөр байна, тэд болго гэж загнаад л, валютын нөөцийг нь гаргаж ирээд гөвчихдөг.

Одоо жишээ нь зээлийн хүүг төв банкааг тогтоолгоно гээд л байна. Энэ бол миний зүгээс харахад зүгээр л хийрхсэн улс төр. Өөрөөр хэлбэл, энэ байдал яг энэ хэвээрээ үргэлжлээд байх юм бол үндсэндээ бид 20 гаруй жил замнасан зах зээлээсээ ухарч, үүнийг хүчээр тогтоодог төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагруугаа буцаж байгаагаас ялгаагүй гэсэн үг шүү дээ.

Одоо бол зээлийн хүү бага байлгахыг хүсдэг олон нийтийн мөнхийн хүлээлт дээр улс төрийн тоглолт явагдах гэж байна. Энэ бол маш аюултай. Эцэст нь дахиад л иргэд хохирно. Төв банкыг бие даасан, хараат бус байлгана гэдгийн гол агуулга нь үүнд л байгаа юм. Улс төрөөс л ангид байх хэрэгтэй байна. Улс төрчдийн оролцоогүй байлгах хэрэгтэй байна. Яагаад гэвэл тэд мөнгөний бодлогын хэрэгслийнх нь түвшинд оролцох гээд байдаг. Энэ байдлыг хуулиар хааж өгөх хэрэгтэй байгаа юм.

Тэгж байж л ард түмэнд таалагдах гэсэн санаачлагуудыгулс төрчид гаргах эрхгүй болно. Тэгэхийн тулд төв банкны Ерөнхийлөгчийн шийдвэр амь бөхтэй байх ёстой. Нэгэнт тэр хүнийг ерөнхийлөгч гэж томилогдсон учраас шийдвэрээ гаргана. Шийдвэр нь хүчтэй байх ёстой. Төв банкны шийдвэрийг коллегийнзарчмаар гаргадаг болно гэж байгаа. Энэ бол сайн туршлага мөн.

Гэхдээ хамгийн сайн туршлага бас биш. Америк бол мөнгөний бодлогын зөвлөл дэх гишүүд нь бараг бүгд ижил, тэгш эрхтэйгээр хуралдаа оролцож, шийдвэр гаргаж болдог. Гэтэл манай улс төрийн соёлын түвшин өөр. Төв банкны хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа нэг зүйл нь Мөнгөний бодлогын зөвлөлийнгтшүүдийг УИХ-аас томилно гэж байгаа.

Хэрвээ УИХ-аас ямар нэгэн лобби ороод, тэнд ямар нэгэн өөр сонирхолтой эдийн засгийн бүлэглэлүүдийн төлөөлөл ороод ирчихвэл төв банкны шийдвэрт сөргөөр нөлөөлөх аюултай. Гэтэл бас өнөөгийн нөхцөлд Төв банкны Ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргах нь эрсдэлтэй, зөвлөлийн гишүүдийн саналаар шийддэг байх ч эрсдэлтэй. Гэхдээ бид мөнгөний бодлогын шийдвэр олонхиороошийддэхбайх чиглэл рүү явах ёстой. Өнөөдрийн тухайд энэ өөрчлөлтийг хийгээд явах нь зөв л гэж хэлье. Туйлын зөв гэж хэлж чадахгүй. Цаг хугацаа харуулах байлгүй дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 11 цагийн өмнө
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө 13 цагийн өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна 13 цагийн өмнө
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 14 цагийн өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 14 цагийн өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ 14 цагийн өмнө
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа 14 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан 18 цагийн өмнө
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана Өчигдөр
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан байна Өчигдөр
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 2024/04/26
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 2024/04/26
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 2024/04/26
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 2024/04/26
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 2024/04/26
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 2024/04/26
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 2024/04/26