​ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДӨРВӨН ҮНДСЭН ДЭВШИЛ


Төрийн алба тогтворгүй байна, ур чадваргүй, нам дагасан хүмүүсийн бөөгнөрөл боллоо гэх шүүмжлэл нэлээд байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийг батлаад байга юм. Уг хууль нь 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэчлэгдэн батлагдсан уг хууль хэрэгжиж эхэлснээр төрийн албаны үйл ажиллагаанд дөрвөн үндсэн дэвшил гарна гэж хууль санаачлагчид үзэж буй аж.

НЭГ.

Албан тушаал тус бүр дээр төрийн албанд ажилласан жилийн шаарлагыг өндөржүүлжээ. Тухайлбал, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх шалгуур тавигдаж эхлэх юм. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаал буюу яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх гэх зэрэг шалгуур, шаардлагууд тавигдахаар болжээ. Ингэснээр төрийн албыг улстөрөөс ангид, хараат бус болгох том дэвшилт болно гэж хууль санаачлагчид үзжээ.

ХОЁР.

Төрийн алба шатлан дэвших тогтолцоогоор явахаар хуульчилж өгжээ. Өөрөөр хэлбэл ТЗ9-ийн албан тушаалын сул орон тоо гарахад зөвхөн ТЗ8-д ажиллаж байгаа хүмүүсээс л сонгон шалгаруулж авна. Ингэснээр төрийн албыг мэргэшсэн тогтвортой байлгах боломж бүрдэх аж.

ГУРАВ.

Төрийн албаны хариуцлагын тогтолцоог шинэчилжээ. Сонгууль болгоны дараа төрийн албан хаагч үндэслэлгүйгээр халагдаж, шинэ дарга нар томилогддог. 2008-2016 онд гэхэд л төрийн албатай холбоотой 2100 хэрэг шийдвэрлэсний 1238 буюу 59 хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан тоо баримт бий. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээс тогтоогдсон тохиолдолд тэр хүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан төлөхөөр болж байна.

ДӨРӨВ.

Төрийн албаны зөвлөлийг хараат бус байлгах чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно. Мөн хуулинд: "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно" хэмээн заажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 10 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 13 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 16 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 16 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 19 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 20 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 21 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 21 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр