ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ М2 НЬ 2,2 САЯ ТӨГРӨГ БАЙНА


Шинэ орон сууцны 1м.кв-ын үнэ 2.2 сая төгрөг байна

Өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас арваннэгдүгээр сарын "Орон сууцны үнийн индекс"-ийн судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар Орон сууцны үнийн ерөнхий индекс 11 дүгээр сарын байдлаар өмнөх сараас 0.2 хувиар өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар өсчээ. "Тэнхлэг зууч" компанийн судлаачдын хэлснээр, орон сууцны үнийн индекс өсөхөд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн сарын үзүүлэлтээр, шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ 2 сая 201 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 1.06 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.77 хувиар өсчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.26 хувиар өссөн байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байгаа ажээ. Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн сард 71 сая 223 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.17 хувиар, өмнөх сараас 0.89 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Сүхбаатар дүүрэгт хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байгаа аж. Хуучин орон сууцны үнийн индекс 0.92 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.47 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.50 хувиар буурсан үзүүлэлт юм. 2016 онтой харьцуулбал энэ онд шинэ орон сууцны борлуулалт 10 хувиар буурсан бол хуучин орон сууцных нэмэгджээ. Эдийн засаг тогтворжиж буй нь орон сууцны борлуулалтад эерэгээр нөлөөлснөөс гадна хуучин байрны үнэ буурсантай холбоотой эрэлт ихтэй байгаа аж. Өнгөрсөн 8-9 дүгээр сард орон сууцны борлуулалт, ялангуяа "Хаус"-ын борлуулалт сайн байжээ. Зах зээлд 20 мянга гаруй орон сууцны барилгын ажил хүлээгдэж буйгаас бүрэн ашиглалтад орсон нь 5100 айлын орон сууц байгаа аж. Орон сууцны үнийн индексийн тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4881 орон сууцны мэдээллийг хамруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 3 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 3 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 5 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 6 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 7 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 7 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 7 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 8 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 23 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 2024/05/03