ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ЭМЭГТЭЙЧҮҮД ЯАГААД ЖИВХ ӨМСДӨГ ВЭ?


Грекийн дүрвэгсдийн хуаранд дайн, үймээнтэй хөрш зэргэлдээ орнуудаас өдөрт 200 хүн ирдэг байна. Тэнд амьдарч буй эмэгтэйчүүдийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгааг хүмүүнлэгийн байгууллагын тайлан харуулав. Хүйтний улиралд ганц дан майханд нялх нярай хүүхэдтэй эхчүүд тусламжийн хоолоор амь зууж байгаа ажээ.

Харамсалтай нь, дүрвэгч эмэгтэйчүүд нийтийн бие засах газарт хүчиндүүлэх явдал ихэссэн тул шөнөдөө том хүний живх өмсөж унтдаг болжээ. "Энэ нь дэлхий нийт дүрвэгч охид, бүсгүйчүүдийг огт хайхрахгүй байгааг харуулж байна. Тэдэнд зориулсан аюулгүй бие засах газар, ариун цэврийн өрөө алга" хэмээн дээрх тайланд дурджээ. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд янз бүрийн хүнд өвчин авах, сэтгэл санааны цочролд орох зэргээр хохирдог байна.

Тиймээс охидоо дүрвэгсдийн хуаран дахь бусад эрчүүдийн хүчирхийлэл, түрэмгийллээс хамгаалахын тулд эрт гэрлүүлэх болжээ. Зөвхөн Иордан дахь Заатари дүрвэгсдийн хуаранд одоогоор Сирийн 80 мянган дүрвэгч байгаа юм. Энэ дүрвэгсдийн хуаранд 6500 гаруй нярай хүүхэд байгаагийн 5 хувийнх нь ээжүүд нь 18-аас доош насандаа төржээ. Сири охидын 13 орчим хувь нь 18-аас доош насандаа гэрлэдэг гэсэн баримт бий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 13 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 50 минутын өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 1 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 1 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 5 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 5 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 7 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр