БИТКОИНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БҮХ МӨНГӨӨ АЛДАНА


Биткоин нь нэгэн төрлийн хувьцаа гэж хэлж болохоор цахим валют буюу мөнгөн тэмдэгт юм. Энэхүү цахим, биет бус мөнгө нь тусгай компютерийн програмчлалаар кодчилогдсон дахин давтагдашгүй гэдгээрээ бусад төлбөрийн хэрэгслүүдээс ялгаатай. Дэлхийн хамгийн нэртэй криптовалют болох биткоины ханш 20.000 долларт хүрч, нэр хүнд нь өсч байна.

Дэлхийн томоохон компаниуд, хөрөнгө оруулагчид биткоин руу хошуурч байгаа энэ үед Британийн Санхүүгийн зохицуулах хорооноос сануулга өгчээ. Тус байгууллагын мөнгөний бодлогыг зохицуулах газрын дарга Эндрю Бэйли "Биткоин бол валют биш. Ямар ч зохицуулалт, хяналт байхгүй. Энэ бол ханшаа зохиомлоор өсгөж байгаа үйлдэл тул биткоинд хөрөнгө оруулах гэж байгаа хүн байвал бүх мөнгөө алдана гэдгээ эртнээс мэдэж, бэлтгэлтэй байгаарай гэдгийг хатуу сануулъя" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

"Anglia Ruskin University", "Dublin City University" их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар биткоин нь уламжлалт валютын ханшийг бууруулж, санхүүгийн тогтворгүй байдалд нөлөөлөх аюултай гэдгийг тогтоосон байна. "Биткоин нь хөрөнгө оруулагчдын дамлан худалдаалж, хиймлээр үнийн хөөс үүсгэж, хөөрөгдөж буй валют гэдгийг бид илрүүлсэн. Биткоины сүлжээнд төрийн ямар нэгэн зохицуулалт ордоггүй учир маш эрсдэлтэй" хэмээн уг судалгааг хийсэн профессор Лариса Яровая онцолсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 24 минутын өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 42 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 2 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 2 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 6 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр