ӨНӨӨДРИЙН ТУХАЙ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ 12 ЗҮЙЛ


12 дугаар сарын 21-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 355 дахь өдөр бөгөөд он дуусахад 10 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 03. Буд гараг. Хар хулгана сарын долоон улаан мэнгэтэй хар морь өдөр. Уг өдөр үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, бурханд залбирах, сан тавиулах, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах, зүүн зүгт одох зэрэгт муу.Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Хөлийн шагайдаа мэс бүү хүргэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2428.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 367.50, вон 2.19 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. Хангарди ордонд Нийслэлийн 2017 оны "Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага" шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болно.
  2. Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал болон тухайн салбарт 2018 онд хийж хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар болон шинэчлэн батлагдсан MNS 5274-2017 стандартын талаар мэдээлэл өгөх зорилготойгоор Монголын Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Стандартын үндэсний зөвлөл, Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооноос хамтран хэвлэлийн хурал хийхээр боллоо. Хаана: Гандигийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын сургуулийн ард байрлах PRO ONE төвийн 1205 тоотод 14:00 цагт болно.
  3. 13.00 цагт БХБЯ-ны Хурлын танхимд "Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн барилга угсралт"-ын ажлын олон улсын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан нээлтийн ёслолын ажиллагаа болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 1948 оны энэ өдөр Америкийн нэрт жүжигчин продюсер Жэксон мэндэлжээ
  2. 1948 оны энэ өдөр Америкийн бэйсболын тамирчин Дэйв Кингмэн мэндэлжээ.
  3. 1940 оны энэ өдөр Америкийн нобелын шагналт богино өгүүллэгийн зохиолч F. Scott Fitzgerald таалал төгсжээ.
  4. 1945 оны энэ өдөр Америкийн генерал George S. Patton таалал төгсжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 8 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 9 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 10 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 12 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 12 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 14 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 14 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 16 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 16 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 18 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 19 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр