ӨӨРТЭЙГӨӨ НАС ЧАЦУУ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖЭЭ


Ийм гайхалтай хувь заяа хорвоод шинээр мэндэлсэн Эмма Врэн Гибсон охинд тохиожээ. Учир нь 1992 онд Америкийн иргэнээс хандивласан үр хөврөлийг хөлдөөж, хадгалан 25 жилийн дараа хүүхэд мэндэлсэн нь энэ ажээ. Эмма охин хамгийн олон жилийн дараа мэндэлсэн хүүхэд болж, түүхэнд бичигдлээ.

Сонирхолтой нь, охины ээж Тина Гибсон 1992 онд мэндэлсэн бөгөөд шинээр төрсөн охин нь өөртэй нь нас чацуу гэсэн үг юм. Тина эмч нар өөрт нь ийм удаан хадгалсан үр хөврөл суулгасныг мэдээд ихэд гайхан, баярласан гэнэ. Тэрээр "Би одоо дөнгөж 25 настай. Энэ үр хөврөл бид хоёр сайн найзууд ч байж болохоор байлаа шүү дээ. Гэхдээ би хүүхэдтэй л болохыг хүссэн болохоос ямар нэгэн шинэ дээд амжилт тогтоосон эсэх нь тийм ч чухал биш" хэмээн ярилцлагадаа дурджээ. Тинагийн нөхөр Бенжамин үргүй учраас хосууд хүүхэдтэй болох боломжгүй гэгдэж байсан юм. Харин одоо тэд шинжлэх ухааны ачаар ийм гайхалтай гүнжтэй болсноо "ид шид" хэмээн баярлаж байна.

Үр хөврөлийг удаан хугацаагаар хадгалахын тулд хөлдөөдөг учраас эмч нар ийм хүүхдийг "Цасан нярай" гэж нэрлэдэг аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 49 минутын өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 53 минутын өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 4 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 4 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 6 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр