ЕС ЭХЭЛЛЭЭ


Өнөөдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиож байна.

Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог бөгөөд туйл, хүйтний ес өнөөдрөөс эхэлж байна. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг ажээ.

Хэдийгээр ес эхэлж буй ч өвөг дээдэс маань урин цаг ирэхийн эхлэл хэмээн үздэг. Учир нь хүйтний эрч ес есөн хоногоор чангарч оргилдоо хүрээд дахин ес есөн хоногоор зөөлөрч хавартай золгодог билээ.

Уг эртний тоолол шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт ч халуун хүйтнийг тооцоолдог тодорхойлолт болж хэрэглэгдсээр байгаа бөгөөд ес хоног бүрт цаг агаарын байдал ямар байхыг ийнхүү дүрслэн хэлсэн байдаг.

Нялх гурван ес

нэг есд нэрмэл архи хөлдөнө
хоёр есд хорз архи хөлдөнө
гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Идэр гурван ес

дөрөв есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
таван есд тавьсан будаа хөлдөхгүй
зургаа есд зурайсан зам гарна

Хөгшин гурван ес

долоо есд довын толгой борлоно
найман есд нял шал болно
есөн есд ерийн дулаан болно гэдэг билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 9 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 16 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 19 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 20 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр