АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХААР УСАН БУУ ТУРШИВ


Энэтхэгийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахаар маш өвөрмөц шийдэл бодож олжээ. Нийслэл Дели хотын агаарын бохирдол хамгийн ихтэй Ананд Вихар дүүрэгт утаа арилгах машиныг амжилттай туршсан байна. Энэхүү машинаар даралттай ус шүршиж, цацсанаар шингэн дуслууд агаарт 69 метрийн өндөр замхрах юм. Ингэснээр агаарт хуримтлагдсан тоос, тоосонцор, хорт хийг борооны ус мэт цэвэршүүлж байгаа ажээ.

Тус улсын Хүрээлэн буй орчны сайд Имран Хуссейн CNN агентлагт өгсөн ярилцлагадаа цаашид ус шүршигч машинуудын тоог нэмж, нисдэг тэрэг ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Гэвч энэ аргаар хотыг тэр чигт нь биш зурвасхан газрыг цэвэршүүлэх боломжтой бөгөөд үр дүн нь хэсэгхэн зуур ажиглагдаад өнгөрөх сул талтай ажээ. Тиймээс энэ бол хүн амынхаа эрүүл мэндийг бодсон түр зуурын арга гэдгийг сайд Имран онцолсон байна.

Дели хотын зарим хэсэгт агаарын бохирдол Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэвийн хэмжээнээс 30 дахин их байна. Бохирдлын хэмжээг бууруулахын тулд дээр дурдсан аргаас гадна барилгын ажлыг түр зогсоох, автомашинтай иргэдийг машинаа зогсоолд тавихад нь туслахаар зогсоолын төлбөрийг бууруулсан байна.

Өвлийн улиралд Делид агаарын бохирдол аюултай түвшинд хүрч нэмэгддэг нь хөрш зэргэлдээх Пунжаб, Харьяана мужуудад фермерийн аж ахуй эрхэлдэг иргэдээс ихээхэн шалтгаалдаг. Газар тариалангийн аж ахуй эрхлэгчид тариалангийн талбайд үлдсэн хог хаягдлаа цэвэрлэхийн тулд их хэмжээний талбайг шатаадаг байна. Салхины хурд удаан, барилга байгууламж барих үеэр тоосжилт ихэсдэг, хог хаягдлаа шатааж устгадаг зэрэг нь агаар бохирдох шалтгаанууд юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 6 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 9 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 9 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 10 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 10 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22