АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИЙН СУРТАЛЧИЛГАА ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨВ


Вьетнамын "VietJet Air" агаарын тээврийн компанийн 2018 оны сурталчилгааны календарт усны хувцастай бүсгүйчүүд зургаа авахуулжээ. Эдгээр бүсгүйчүүд нь тус компанийн онгоцны үйлчлэгч, зорчигчид биш Америк, Тайландын алдартай загвар өмсөгчид ажээ.

Тиймээс агаарын тээврийн компанийн үйлчилгээтэй ямар ч холбоогүй, хэт задгай, секс сурталчилгаа хийсэн нь ёс зүйд үл нийцнэ хэмээн Хятадын хэвлэлүүдэд шүүмжлэв. "VietJet Air" компани нь Хонконгоос Хо Ши Минг хот хүрэхээс гадна дотоодын 23, олон улсын 10 нислэг үйлддэг байна. Гэтэл зорчигчдыг өөртөө татах гэж ийм сурталчилгаа хийсэн биш зарим нислэгийг нь цуцалж магадгүй болсон гэнэ. Сурталчилгаанд усны хувцастай охид зорчигчдын суудал, тэр ч бүү хэл нисэгчийн бүхээгт аальгүйтэх нь аюулгүй, чанартай, найрсаг үйлчилгээг огтхон ч илэрхийлж чадахгүй хэмээн шүүмжлэгчид үзэж байна.

Сонирхуулахад, энэхүү компани нь Вьетнамын дотоодын нислэгийн 40 хувийг дангаараа гүйцэтгэдэг бөгөөд хямд тийзээрээ үйлчлүүлэгчдийг өөртөө татдаг байна. Компанийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Нгуен Ди Дуон Дао нь 1,8 тэрбум долларын хөрөнгөтэй зүүн өмнөд Ази дахь цорын ганц эмэгтэй тэрбумтан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 1 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 2 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 2 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 3 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 3 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 4 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 5 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 5 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 8 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 9 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 9 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 9 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 10 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 10 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр