ИРГЭД ТУЙЛДАА ХҮРЧ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ


Монгол улсын эрх баригч МАН байж боломгүй шийдвэр гаргаж 7 үндсэн, нийт 9 төрлийн татвар, тэтгэврийн нас нэмэгдүүлснийг эсэргүүцэж ард түмэн 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 11:00 цагт Амарын талбайд жагслаа.

МАН-ыг сонгосныхоо горыг иргэд хангалттай амсаж байна. МАН сонгуулиар татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амлаж байсныг иргэд мартаагүй. Гэтэл өнөөдөр 9 төрлийн татвар нэмж, ард иргэдээ басамжиллаа. Үүнийгээ МАН-ынхан "Олон улсын валютын сангийн шаардлага" гэж халхавчилж байх. "Иргэдийн нуруун дээр хүндээр тусаж байгаа татварын нэмэгдлийг Ардчилсан нам эсэргүүцэж, ард түмэнтэйгээ хамт байна" гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Тансаг хэрэглээнд татвар хэрэгтэй" гэсэн. Гэтэл 1,5 сая төгрөгийн орлого тансаг хэрэглээнд тооцогдох уу? "Татвар нэрээр дундаж амьдралтай иргэдээ дарлаж нийтээр нь нэн ядуу болгох бодлого явуулж байна. Хөдөлмөрлөсөн нь татварт дарлуулдаг МАН-ын коммунист бодлого Монголчуудад хэрэггүй" хэмээн иргэд дургүйцлээ илэрхийлсээр байсан.

"Төрийн эрх баригчид эдийн засаг өссөн, хямрал үгүй болсон, валютын нөөц хангалттай" гэж ташаа мэдээлэл өгч байгаа хирнээ иргэдийнхээ халаас руу гар дүрж, луйвар хийж байгаа нь юуг өгүүлнэ вэ? Мэдээж ийнхүү татвар нэмэгдсэнээр иргэдийн орлого буурч, улмаар хэрэглээний зардал өснө. Татварын нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөж иргэдийн худалдан авах чадвар буурах нь ойлгомжтой. Эрх баригчид иргэдийнхээ үгийг сонсож, гаргасан шийдвэрээ эргэн харах ёстой гэдгийг цугласан олон хэллээ. Ардчилсан нам уг шийдвэрийг цуцлуулахыг шаардаж, ард түмэнтэйгээ хамтдаа байна гэдгээ ч илэрхийлсэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 13 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 14 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 15 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 16 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 17 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 17 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 19 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 21 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 21 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 23 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 23 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр