ХУРДАН МОРЬ УНАХ ХҮҮХДИЙН НАСЫГ НЭМЭХ ТУХАЙ ТОГТООЛ БОЛОВСРУУЛЖ БАЙГАА ГЭВ


Шадар сайд Ө.Энхтүвшин өвөл, хаврын морин уралдаанд зарим зохицуулалт хийх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хүүхэд, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа, Бүх нийт боловсрол эвслийн зөвлөх Б.Болорсайхан, нар хүрэлцэн ирэв.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын баримт бичгүүд болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, мөн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг дагаж мөрдөх үүднээс ХНХ-ын сайд С.Чинзориг 2017 оны арваннэгдүгээр сард тушаал гаргаж, арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд болдог буюу өвөл, хаврын морин уралдаануудад хүүхдээр морь унуулахыг хориглоод байгааг дэд сайд С.Мөнгөнчимэг дуулгалаа.

Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн "Морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулдаг өвөл, хаврын морин уралдаанд бага насны хүүхдүүдээр морь унуулж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг Монгол Улсын Дээд шүүх нотолсон" гэлээ.

Морин уралдааны 1803-1920 оны түүхэн материалтай танилцаж, монголчууд өвлийн тэсгим хүйтэн, хаврын хахир цагт морио уралдуулдаггүй, хүйтний улиралд балчир хүүхдээр морь унуулан уралдуулдаггүй байсныг судалж мэдсэнээ Бүх нийтийн боловсрол эвслийн зөвлөх Б.Болорсайхан хэллээ. Түүний үзэж байгаагаар орчин цагт хүүхдүүдээр морь унуулан өвөл, хаврын уралдааныг тогтмол явуулж байгаа нь соёлын өвийг хадгалан үлдэх зүтгэл гэж хэлэхэд учир дутагдалтай аж. Тиймээс унаач хүүхдүүдийг сургууль завсардах, эрүүл мэндээ алдах эрсдэл рүү түлхэхийн эсрэг Засгийн газар санаачилга гаргаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа "Монгол хүүхдүүд Өвөр Монголд хурдан морь унахаар явцгаадаг болсон. Бид өөрийн улс орондоо хурдан морь унах зэрэг аюултай хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалж чадахгүй байхад хүний нутагт очсон тэд маань хайрлуулж байгаа нь юу л бол. Өвлийн уралдаанд хүүхдүүдээр морь унуулахгүй бол морины соёл устана, унаач хүүхдүүд гадагш гарна гэж зарим хүн хэлдэг ч томчууд зуучлахгүй л бол эцэг эх, ар гэрээ орхиод хүүхдүүд яаж гадаад руу явах вэ дээ" гэсэн нь нэгийг бодогдуулсан юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын төгсгөлд Морин спорт, уяачдын холбоо тэргүүтэй уяачдын төлөөлөл болон унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалагч төрийн бус байгууллагынхан ажил хэрэгчээр уулзаж ярилцах, уралдааны үеэр гардаг осол, гэмтлийн талаарх мэдээллээ нэгтгэх замаар хойшид хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр авах арга хэмжээгээ бодитой тодорхойлохыг санал болголоо.

Тэрээр өвөл, хаврын хурдан морины уралдаанд хурдан морь унаж оролцох хүүхдийн насыг нэмэх тухай Засгийн газрын тогтоол боловсруулж байгаагаа уулзалтад оролцогчдод дуулгав. Түүнчлэн хурдан морь унаач хүүхдүүдийг насны ялгамжаатай даатгалд хамруулах замаар уяачдын хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлж унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь зөв гэж үзэж байгаа бөгөөд хүйтний улиралд хурдан морь унаач хүүхдүүдийн хамгаалалтын хэрэгслийн талаарх стандарт нэмж батлах, мөрдүүлэх шаардлагатай гэлээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 10 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 16 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 20 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 21 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр