ХАЛТИРГАА ГУЛГААНААС СЭРГИЙЛЭХ АЖИЛ АЛСЛАГДСАН АВТОЗАМУУДААР БҮРЭН ХЭРЭГЖИНЭ


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрөгч онд нийслэл хотын зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг онцгойлон анхаарч ажилласан билээ. Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдийн зам талбайн цэвэрлэгээг Нисэх Яармаг, Биокомбинат, Шувуун фабрик, Найрамдлын зам, Хүй долоон худаг, Эмээлтийн зам, Тээврийн товчооны замуудыг бүрэн эзэнтэй болгож жилийн 4 улиралд тогтмол арчилгаатай байлгах бодлого, зорилт баримтлан ажилласан юм. Энэ ажлын үр дүнд алслагдсан замуудад гарах ослын тоо эрс буурсан судалгаа гарсан байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2018 онд үргэлжлүүлэн өмнөх онд хуваарьт төлөвлөгөөнд ороогүй зам талбай гудамжын тоог нэмэгдүүлэн Ар гүнтийн зам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны зам /Партизаны зам/, Дархан руу чиглэсэн зам, Жаран нэгийн гарам, Нүхтийн зам, Чингисийн хүрээ хүртэл тавигдсан шинэ зам, Зуслангын газрууд руу чиглэсэн алслагдсан замуудыг бүгдийг нь эзэнжүүллээ. Өмнө нь алслагдсан зам талбайг өвлийн улиралд л цэвэрлэдэг байсан бол энэ жилээс жилийн 4 улиралд хариуцсан эзэнтэй болгож Төрийн бус байгууллагуудаар хяналт тавьж ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 9 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 12 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 15 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 19 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 20 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр