ӨНӨӨДРИЙН ТУХАЙ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС


1 дүгээр сарын 23-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 23 дахь өдөр бөгөөд он дуусахад 342 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -26 хэмийн хүйтэн бол шөнөдөө -34 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 6, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2423.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.40, юань 378.50, вон 2.21 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. Азийн хөгжлийн банкны Хувийн салбарын үйл ажиллагаа хариуцдаг газраас зохион байгуулж буй хувийн хэвшлийн компаниудад зориулсан семинар 09.00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд (5 давхарт) болно.
  2. "Зууны Мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д 11.30 цагаас ШӨХТГ-ын дарга асан Д.Мөнхтөр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  3. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн урилгаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөллөгчид манай улсад айлчилж байна. 09.00-11.00 цагийн хооронд Эрүүл мэндийн яамны А-танхимд Эрүүл мэндийн даатгалын талаарх салбар хоорондын уулзалтыг зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 393 онд Ромын эзэн хаан I Теодосий эзэнт гүрний хаанаар найман настай хүү Онориусыг зарлаж, насанд хүрэх хүртэл нь хамтран төр барихаар болжээ.
  2. 1556 онд Түүхэнд бүртгэгдсэн хамгийн хөнөөлтэй газар хөдлөлт Хятадын Шаанши мужид болжээ. Газар хөдлөлтийн улмаас 830 мянган хүн амиа алдсан байна.
  3. 1571 онд Английн Лондон хотод эзэн хааны дэргэдэх валютын бирж нээгджээ.
  4. 1789 онд АНУ-д Жоржтауны коллеж байгуулагдав. Энэ нь тус улс дахь хамгийн анхны католик сургууль болсон юм.
  5. 1849 онд АНУ-ын түүхэнд хамгийн анх удаа эмэгтэй хүн докторын зэрэг хамгаалав. Элизабет Блакуелл гэгчэмэгтэй анагаах ухааны докторын зэргийг Нью-Йорк хотын Женевийн коллежид хамгаалжээ.
  6. 1909 онд Уайт Стар Лайн компанийн угсарсан "Republic" хөлөг Америкийн "Флорида" хөлөгтэй Массачусетсийн эрэг орчимд мөргөлджээ. Үүний улмаас зургаан хүн амиа алдсан байна. Хөлөг мөргөлдсөнөөс хойш нэг өдрийн дараа "Republic" хөлөг бүрэн живсэн юм.
  7. 1950 онд Шинээр байгуулагдсан Израйль улсын нийслэл хотыг Йерусалем гэж зарлав.
  8. 1967 онд ЗХУ Африк тивийн Кот Д'Вуар улстай дипломат харилцаа тогтоожээ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 34 минутын өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 52 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 2 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 2 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 6 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр