ХАРЗНЫ УСАНД УНАСАН ХҮҮГИЙН ЭРЛИЙГ ААВ ЭЭЖИЙНХ НЬ ХҮСЭЛТЭЭР ЗОГСООЛОО


Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн "Хагшаал" гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт 17 км-т тус сумын харьяат, малчин Б-гийн долоон настай хүү энэ сарын 14-ний өдрийн 13:00 цагт "Булган" голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Булган гол бол маш том, ширүүн урсгалтай гол бөгөөд Хятадын хил рүү урсдаг байна. Онцгой байдлын аврагчид тус өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг ''Булган'' гол дагуу зохион байгуулж эхэлсэн бөгөөд хэд хоногийн турш голын мөсөн доогуур аврагчид орж эрлийн ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Мөн дөрвөн ес эхэлсэн, голын ус руу орж эрж хайхад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч эхэлсэн тул хүүгийн ар гэрийнхэн хоорондоо зөвшилцсөний эцэст эрлийн ажиллагааг өнгөрсөн амралтын өдөр зогсоохоор шийджээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлэхдээ "Хүү тухайн өдрийн 13 цагийн үед Булган голын мөсөн дээр хүүхдүүдтэй тоглож байсан юм байна. Хүү уг нь харзны усны ойролцоо нэг их очоод байдаггүй байсан гэнэ. Гэтэл тэр өдөр юу болсон юм бүү мэд харзны усны ойролцоо очиж тоглож байгаад хальтраад уначихсан юм шиг байна. Тэр өдөр манай суманд бага зэргийн цас ороод голын мөсөн халтиргаатай байсан юм билээ. Хүүг живсэнийг хамт тоглож байсан хүүхдүүд нь харж ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна" хэмээн ярьж байна. Эрлийн ажиллагаан дуудлагаар онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 38 дугаар ангийн салааны захирагч а/д Б.Батсүхээр ахлуулсан алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.Ганболдоор ахлуулсан 10 албан хаагч, Цагдаагийн тасгаас дэд түрүүч Г.Сайханбилэгээр ахлуулсан таван албан хаагч, 23 албан хаагч ажилласан. Мөн Баруун бүсийн төв Онцгой байдлын газрын ЭХАА-ийн захирагч С.Даваажаргалаар ахлуулсан зургаан албан хаагч, мөн тус шүүхийн захиргааны ажилтан нар автомашинтайгаар эрлийг зохион байгуулсан. Нийт 128 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 37 цооног гаргаж усчин аврагчид усанд шумбаж эрж хайсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 38 минутын өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 56 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 2 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 2 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 6 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр