Ц.НЯМДОРЖ: СУРАГГҮЙ БОЛСОН ОХИНЫГ БҮХИЙ Л БОЛОМЖООРОО ЗАМЫН-ҮҮДЭД БОЛОН ХИЛИЙН ЦААНА ХАЙЖ БАЙГАА


Санал, дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Орон нутагт түр хамгаалах байр байгуулах ажил ямар түвшинд явж байгаа вэ? Мөн Замын-Үүдэд алга олсон охиныг эрэн хайх ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Сураггүй болсон охиныг бүхий л боломжоороо Замын-Үүдэд болон хилийн цаана хайж байгаа. Цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллаж, орон нутгийн иргэдийг эрэн хайх ажиллагаанд оролцуулж байна. Эрээн хотын хууль хяналтын байгууллагтай хамтран боломжит бүх арга хэмжээг авч байгаа ч одоогоор олдоогүй байна.

Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын хэмжээнд 2017 оны байдлаар нэг цэгийн үйлчилгээний есөн төв, 16 түр хамгаалах байр үйл ажиллагаагаа тодорхой түвшинд явуулж байна. Эдгээр нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байрны 11 нь орон нутгийн төсвөөс санхүүждэг, дөрөв нь олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бол санхүүжилтгүй дөрвөн газар байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн түр хамгаалах байр, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Дархан-Уул аймаг, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагааны санхүүжилтгүйн улмаас үйлчилгээг бүрэн өгч чадахгүй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2018 оноос шинээр 15 байршилд нэг цэгийн үйлчилгээний төв 10, түр хамгаалах байр тавыг байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ийнхүү хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 3 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 4 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 4 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25