ЧИМЭЭ ШУУГИАН НЬ СТРЕСС ҮҮСГЭДЭГ


Хотжилт эрчимтэй явагдахын зэрэгцээ шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр Улаанбаатар хотын хүн амын тоо огцом нэмэгдэж, Монгол Улсын нийт хүн амын 45% нь нийслэлд амьдарч байна. Шуугианы гарал үүсэл олон янз бөгөөд түүнийг ерөнхийд нь хот суурин газар хүн ам ихээхэн төвлөрөн олширсны үр дагавар хэмээн үздэг.

Дуу шуугиан нь давтамж, эрчим, ритмээсээ хамаарч хүний эрүүл мэндэд ашигтай (тайвшруулах, эмчилгээний) ба хортой (ядаргаа, цусны даралт ихэсгэх, бухимдал үүсгэх, сонсголын эрхтнийг гэмтээх, механик гэмтэл учруулах) нөлөө үзүүлнэ. Дууны давтамж, дууны даралтын түвшний хэмжээнээс хамаараад дууны долгион хүнд мэдрэгдэх нь янз бүр юм. Хүний сонсголын эрхтэн нь 20-20,000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Хүмүүсийн ярианы давтамж ойролцоогоор 1,000-5,000Гц-н хооронд хэлбэлздэг байна. Орчныг шуугианаар бохирдуулах гэдэгт тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнөөс үүдэлтэй шуугианыг ихэвчлэн хот төлөвлөлтийг дутуу дулимаг бодож төлөвлөсөнтэй холбон үздэг. Тухайлбал орон сууц, сургууль, эмнэлэг болон бусад олон нийтийн барилга байгууламжуудыг шуугиан буюу дуу тусгаарлах хаалт хийлгүйгээр шууд автозамын дагууд барьж байгуулсан нь оршин суугчдыг шуугианд өртүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 3 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 4 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 4 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25