ДОЛООН НАСТАЙ ХҮҮГ ЗАХИАЛГААР ХӨНӨӨЛГӨСӨН БҮСГҮЙ ХЭРГЭЭ ХҮЛЭЭХГҮЙ БАЙСААР 20 ЖИЛИЙН ЯЛ СОНСЛОО


Өнгөрсөн 2016 оны есдүгээр сарын 06-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт долоон настай хүүг гэртээ ганцаараа байхад нь гар утасны цэнэглэгчийн залгуураар хоолойг нь боомилж амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарч, нийгмийг цочроож байсан билээ. Тухайн үед хүүг амиа алдсан байдалтай байхад нь ээж нь анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг бөгөөд хүүгээ амиа хорлосон, эсвэл тогонд цохиулсан гэж бодсон байдаг. Гэвч цагдаагийн байгууллагын үзлэгээр хүүг гадны нөлөөтэй хоолойг нь боомилж хөнөөсөн болох нь тогтоогдсон.

Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулсны үр дүнд хүүгийн аминд хүрсэн этгээдүүдийг олж илрүүлсэн юм. Тодруулбал өөрөөсөө 20-иод насаар ах талийгаач хүүгийн аавтай гэр бүлээс гадуур эр эмийн харилцаатай байсан С гэх 1992 онд төрсөн бүсгүй өөрийн нагац эгчийн хүүхэд болох 1998 онд төрсөн Б-д захиалга өгч хүүг алуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж байв. С гэх бүсгүй өөрөө таван настай охинтой бөгөөд түүнээс гадна талийгаач хүүгийн аав Ц-ээс жирэмсэн болж зургаан сартай ураг тээж байсан аж. Харин харамсалтайгаар хүүхдээ алдсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ хүүхдийнх нь эцэг болох Ц болон түүний эхнэр М нар нийлж машинаар дайрч хүүхдийг нь зулбуулсан гэж мэдүүлсэн байдаг аж. Харин мөрдөн байцаалтын явцад С нь өөрийн хүүхдээ өөрөө зулбуулсан нь тогтоогдсон байна.

Эл аймшигт хэрэг хоёр жилийн хугацаанд шүүхийн шатанд үргэлжилсэн бөгөөд оны өмнөхөн Хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Захиалгаар хүүгийн аминд хүрсэн Б гэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүгдэгчийн зүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байжээ. Харин шүүгдэгч С гурван шатны шүүх хурлын туршид огт хэргээ хүлээгээгүй байна. Тэрбээр ""...Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү хэрэгт холбогдож гүтгэгдсэндээ туйлын их гомдолтой байна. Б-г ийм хэрэг хийснийг нь мэдэхгүй. Надад хүний хүүхдийг алаад өг гэх сэтгэл байхгүй. Б-г ийм хэрэг хийсэн гэхэд одоо хүртэл итгэхгүй байна. Би Б-д хэлээгүй, хэлж байгаагүй. Б-н ээж Г эгч миний нагац эгч бөгөөд бид хоёр хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг байсан. Нагац эгч Г, талийгаач хүүгийн ээж М нар найзууд. Тэгэхээр М болон Г нарын явуулгаар Б намайг гүтгэж мэдүүлэг өгсөн гэж таамаглаж байна.

Хулгай хийхдээ асуугаагүй хүн, хүн алахдаа надаас асуухгүй." Хэмээн мэдүүлдэг байжээ. Ингээд 2017 оны 11-р сарын 24-ний өдөр Хяналтын шат буюу Дээд шүүхээр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С-д "Хүнийг алах", "Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах" гэмт хэрэгт буруутгаж нийт 20 жилийн хорих ял, шүүгдэгч Б-д "Хүнийг алах", "хулгайлах" гэмт хэрэгт буруутгаж 14 жилийн ял оноож хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 32 минутын өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 50 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 2 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 2 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 6 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр