ХЯМД ҮНЭЭР БОРЛУУЛАГДАЖ БУЙ ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ХҮНДЭРСЭН АЙМГУУД РУУ ТҮЛХҮҮ ТӨВЛӨРҮҮЛНЭ


Улсын Онцгой комиссын "Шуурхай бүлэг" орон нутагт ажиллаж байна

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,тэргүүтэй Шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх,өвс тэжээлийн хангамж хүрэлцээтэй газар дээр нь танилцаж, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Шуурхай бүлэг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож яаралтай авах зарим арга хэмжээг авлаа.

Өвөрхангай аймгийн хувьд 16087 малчин өрхөд нийт 5.7 сая толгой мал өвөлжиж байгаа, нийт нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 25-45см, хунгарласан газар, гуу жалгандаа 90-150 см байна.

Улсын төсвийн тодотголоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр 432 сая төгрөгийн санхүүжилтээс сум бүрд 15.9 сая төгрөгийг буюу нийт 302.1 сая төгрөгийг олгож, үлдэгдэл 121 сая төгрөгөөр аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт, ихэнх сумдаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцийн өвсийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, иргэн, аж ахуй нэгжийн худалдан борлуулж байгаа өвсийг малчдад ноосны урамшуулалаар урьдчилан зээлээр олгох боломжийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сантай хамтран судалж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг саналыг тавилаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Энэ жилийн хувьд өвөлжилт хүндэрч болзошгүйг урьдаас тооцож Засгийн газар, УИХ, ХХААХҮЯ-наас хэд хэдэн бодлогын зохицуулалт хийсэн. Аймгийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх, ОХУ-аас импортын тэжээлийг оруулж ирэн хямд үнээр худалдаалах зэрэг хүндэрсэн хойно биш хүндрэхээс өмнөх зохицуулалтуудыг хийсэн. Үүний үр дүн бас харагдаж байна гэж болно. Жишээ нь Өвөрхангай аймгийн хувьд одоогийн байдлаар 427 тонн тэжээл борлуулагдсан байгаа нь жилийн турш бэлтгэгдсэн аймгийн аюулгүйн нөөцтэй дүйцэх хэмжээний өвс, тэжээл малчдын хотонд очсон байна гэсэн үг. Цаашид харьцангуй өвөлжилтийн нөхцөл байдал гайгүй байгаа аймагт борлуулагдах тэжээлийг хүндэрсэн зарим аймаг руу татах ажлыг зохион байгуулъя. Үүнийг ХХААХҮЯ шуурхай зохион байгуулна гэлээ.

Зарим аймгуудад өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт өвс тэжээл хүргэх зорилгоор улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 8000 тн өвсийг үнэгүй, 6500тн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчид, иргэдэд хуваарилан олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ дагуу Өвөрхангай аймагт 550 тн өвсийг үнэгүй, 500 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн. Энэ удаад Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг өвөлжилт хүндэрсэн сумдын Засаг дарга нартай уулзаж нөхцөл байдлыг тодруулж, малчин өрхүүдээр орж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр өвөлжилт хүндэрсэн, цаашид хүндрэх төлөвтэй байгааг харгалзан нэмж 320 тонн өвс үнэгүй, 300 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ. Өвөрхангай аймагт нийтдээ 820 тн өвс үнэгүй, 800 тн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгогдож, энэхүү тусламжийн эхний цувааг хүлээлгэн өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 2 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 4 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 5 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 6 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 7 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 7 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 8 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 11 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 11 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 12 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 13 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 13 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр