МАКАКА САРМАГЧНЫ ХУВИЛАХ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ


Эсийг хувилах аргаар гаргаж авсан Хуахуа болон Жунжун хочтой хоёр Макака сармагчны моншнууд мэндлээд хоёр сар болж байгаа талаар Хятадын Синьхуи агентлаг мэдээллээ. Хятадын эрдэм шинжилгээний "Сун Цян" төвийн эрдэмтэд 5жил үргэлжилсэн судалгаагаараа сүүн тэжээлт амьтдыг хиймэл аргаар хувилан гаргах нарийн төвөгтэй аргыг шийдэж чадсан талаар "Cell" /Селл/ сэтгүүл нийтэлсэн байна. Энэхүү аргыг гарган авснаар ирээдүйд нэг жилийн дотор олон сармагчныг гаргаж авах боломжтой болж байгаа юм. Тэгвэл пап ламын дэргэдэх "амьдралын академи" энэхүү шинжлэх ухааны ололттой холбоотойгоор дэлхий дахинд төрөл зүйлийн талаар уулзалт, маргаан явуулахыг шаардаж байна. уг академийн шинжлэх ухааны салбарын гишүүн Паьер Карло Касалонэ "Бурхан бүтээх чадварыг хүн төрөлхтний гарт өгсөн. тэрээр бидний үүрэг хариуцлага, чадварт итгэж байгаа" гэж хэлээд " Хүмүүс шинжлэх ухааны ололт амжилтанд хүрэхийн тулд амьтдыг дэмий тарчлааж байна. Тиймээс хүн төрөлхтөн экологийн системд оролцож байгаагаа, тэр нь ямар нөлөөтэй болохыг мөн ямар эрсдэл гарч болохыг хэзээ ч мартаж болохгүй" гэж анхаарууллаа. Шанхайн эрдэм шинжилгээний байгууллагын явуулсан энэхүү судалгааны үр дүн нь ирээдүйд хүнийг ч мөн хувилж болно гэдгийг харуулж байгаа юм. Өнөөг хүртэл эрдэмтэн судлаачид зөвхөн бусад хөхтөн амьтдыг хувилах оролдлогуудыг хийж байсан боловч бүтэлгүйтэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 8 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 10 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 11 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 12 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 13 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 13 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 14 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 15 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 17 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 17 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 18 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 19 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 19 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр