Б.ОБАМА, М.ОБАМА НАРЫН ТОСОН ЗУРАГ ГАЛЕРЕЙД ТАВИГДЛАА


Вашингтон хотын "Үндэсний хөрөг зургийн галерей" экс ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишел Обама нарын хөрөг зургуудыг таницууллаа. 54 настай экс ерөнхийлөгч нээлтийн үеэр өөрийг нь зурсан Кэхиндэ Вайлийд талархал дэвшүүлэн "би аль болох жижигхэн чихтэй болохыг хичээсэн" гэж хошигнон хэлжээ. Вашингтон хотын төвд байдаг уг галерей нь цагаан ордноос гадуурх АНУ-ын бүх ерөнхийлөгчдийн хөрөг зургийг эзэмшдэг цорын ганц газар юм. Галерейд Жорж Вашингтон, Жон Кеннеди, Жорж Буш гэх мэт ерөнхийлөгчид болоод олон олон алдартнуудын 1600 гаруй хөрөг зураг хадгалагдаж байна. Ерөнхийлөгч Барак Обама галерейгаас санал тавьсан Вайлигаар өөрийн хөргийг зуруулахаар сонгосон нь галерейн зүгээс анх удаа Афро-Америк уран бүтээлчээр ерөнхийлөгчийн хөргийг зуруулах санал байжээ. Обама нь АНУ-ын 43цагаан арьст ерөнхийлөгчийн дараа сонгогдсон анхны хар арьст ерөнхийлөгч байсан юм. 52 настай тэргүүн хатагтай асан Мишел Обамагийн зургийг Эми Шералдаар зуруулсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа нь дуусах үеэр тус галерей цагаан ордонд очин ерөнхийлөгчид зургаа зуруулах санал тавьдаг байна. энэхүү уламжлалыг 1994 онд Жорж Буш анх эхлүүлсэн бол тэргүүн хатагтай нар 2006оноос буюу Хиллари Клинтоноос эхлэн хөргөө зуруулах болжээ. Энэ удаагийн төслийг хийх боломжийг олгосон хандивлагчдийн нэг нь Холливудын алдарт найруулагч Стивер Спилберг байсан бол зургийг танилцуулах үеэр жүжигчин Том Хэнкс хүрэлцэн ирсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 31 минутын өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 51 минутын өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 51 минутын өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 1 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 1 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 1 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 2 цагийн өмнө
​Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа 2 цагийн өмнө
Ипотекийн зээлийг 1.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлснээр 10 мянган айл өрх хамрагдах боломжтой 2 цагийн өмнө
“КАНДИДАТ” улс төрийн реалити нэвтрүүлгийн 2 дахь дугаар оролцогчдыг сорихоос гадна үзэгчдэд улс төр, сонгуулийн мэдлэг олгохуйц болжээ 3 цагийн өмнө
Баялгийн санд төвлөрсөн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулахыг даалгалаа 3 цагийн өмнө
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ 3 цагийн өмнө
Нийслэлд 25 хэмийн дулаан байна 4 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн төрсөн ах, дүү сонгогдох эрхтэй Өчигдөр
Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, нүүр тулбал даван туулж, тэсэж үлдэх цаг ирсэн Өчигдөр
Д.Цогтбаатар: Шүүхээр бүх хэргийг нээлттэй хэлэлцдэг болох хуулийн төсөл өргөн барина Өчигдөр
Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд 100 гаруй гэрч дуудна Өчигдөр
О.Батсүх: Б.Ганзоригийн яллагдагчаар татагдсан нь Л.Чинбаттай ямар ч хамааралгүй Өчигдөр
Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ Өчигдөр
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ Өчигдөр