Захра Кошнаваз Ираны энгийн нэг эмэгтэй. Тэр дэлгүүр хэсч,бусад эмэгтэйчүүдийнхийх дуртай зүйлсийг хийх дуртай. Гэвч тэрний хувьд Иранд төрсөн эмэгтэй хүний хэзээ ч хийх боломжгүй нэгэн зүйлийг маш ихээр хүсч мөрөөдсөөр иржээ. Учир нь тусулсад эмэгтэй хүн стадионд орох хориотой юм. 2017онд болсон газар хөдлөлтийн дараа залуу бүсгүй өөртөө "би өөрийн хүслийг биелүүлж чадалгүй үхэж ч мэдэх юм байна" гэж хэлсэн байна. Ингээд тэр эрэгтэй хүний хувцас өмсөж дүрээ хувиргаад стдионд оржээ. Түүний стадионд орсон талаар цахим хуудсаар шуугих болсон нь Иран улсын ПерсеполисФС багийн дасгалжуулагчийн анхаарлыг татсан байна. Захра "Дасгалжуулагч Карим Багери надад Персеполисбагт дуртайг чинь ойлгож байна. Гэхдээ дахиад битгий тийм зүйл хийгээрэй, аюултай хэлсэн" гэж ярьсан байна.Одоо ПерсеполисФС багийнхан тоглолттой өдрөө тэрнийг стадионд байхгүй гэдэгт итгэлтэй байхын тулд Захригийн гэр рүү утасдан шалгадаг болжээ. Гэвч Захри засгийн газраар эмэгтэйчүүдийн стдионд орохыг зөвшөөруулэхийн тулд мөн хөлбөмбөг үзэх дуртай олон мянган эмэгтэйчүүдийн хүслийг гүйцээхийн тулд цаашид ч хөлбөмбөг үзэх болно гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна