ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД БҮДЭРСЭН ТАВАН БӨХИЙГ НУУЦАЛСАН ХЭВЭЭР БАЙНА
Монголын үндэсний бөхийн холбоо , Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс явуулсан шинжилгээнд таван бөх бүдэрсэн билээ. Тэгвэл өнөөдөр МҮБХ-ноос мэдээлэл хийнэ гэсэн боловч цуцлагдсан. Одоогоор ямар таван бөх бүдэрснийг олон нийтэд зарлаагүй байгаа юм. Энэ талаар манай сэтгүүлч тодруулах гэсэн боловч МҮБХ-нд ганц ч хүн ирээгүй байна гэсэн тайлбарыг өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна