УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР ВЛАДИМИР ПУТИН 75 ХУВИЙН САНАЛААР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ БАЙНА


ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий комисс нийт саналын протоколын 90 гаруй хувийг тоолсон бөгөөд урьдчилсан дүн гарч эхэлсэн энэ мөчид нэр дэвшигчид сэтгэгдлээ хэлж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 75 хувийн саналаар ялалт байгуулж буй юм. Тэрбээр Москвагийн цагаар 18-ны шөнө тус хотын Манежийн талбайд болсон Крым ОХУ-д нэгдсэний дөрвөн жилийн ойн баярын концертод оролцох үеэрээ нийт сонгогчдод хандан үг хэлсэн юм.

"Сонгуулийн үр дүнд та бүхэнд талархаж байна. Та, би, бид хамтдаа нэг том баг. Өнөөдөр саналаа өгсөн бүх хүн нэг том үндэсний баг билээ. Энэ сонгуулиас би илүү үр дүнтэй, хариуцлагатай, ачаалалтай ажиллаарай гэсэн ард түмнийхээ итгэл, найдварыг олж харлаа. Биднийг амжилт хүлээж буй нь тодорхой" хэмээн онцолсон юм.

Харин урьдчилсан байдлаар 12 хувийн санал авч, хоёрдугаарт бичигдсэн Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин "Бид үүнээс их санал авсан гэдгээ мэднэ. Сонгуулийн ерөнхий комисс ч үүнийг мэдэж байгаа. Бидэнд санал тоолох өөр арга бий. Ямартай ч сонгуулийн дүнг эцсийн байдлаар зарлахыг хүлээе. Түүний дараа шийдвэрээ гаргана" хэмээгээд сонгууль будлиантай болсон хэмээн үзэж буйгаа тэмдэглэв.

Оросын Бүх ардын холбоо намаас нэр дэвшигч Сергей Бабурин "Владимир Путиныг илт, давуу ялалт байгуулж буйд гайхах зүйл алга. Түүний багт Их Британий Ерөнхий Сайд Тереза Мей хүртэл ажиллаж, Владимир Путинд эргэлзсэн хүмүүсийн эргэлзээг тайллаа шүү дээ" хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИТХ-ын дарга А.Баярын урилгаар Сөүл хотын ИТХ-ын дарга айлчлал хийж байна 9 цагийн өмнө
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 13 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 14 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 15 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 15 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 15 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө Өчигдөр
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа Өчигдөр
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа Өчигдөр
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 2025/07/08
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 2025/07/08
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 2025/07/08
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 2025/07/08
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2025/07/08