​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’”


Монгол Улс эрчим хүчний салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан онцгой нөхцөлд улс төрийн шалтгаантай томилгооны “буу” дугарч эхэллээ. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани болох “Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) өнөөдөр буюу наадмын өмнөхөн удирдлагыг солихоор яаравчилсан хурал зарласан нь олон нийтийн хардлагыг төрүүлж байна.
Бүх хүний анхаарал суларсан энэ үед чимээгүйхэн томилгоо хийхээр зүтгэж буй аж.
“Багануур” ХК нь сүүлийн 20 жилийн турш анх удаа ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараасан амжилт гаргасан нь ийнхүү хэний нэгний дургүйг хүргэж, улс төрийн томилгоогоор шийдвэрлэгдэхэд хүрч байгаа бололтой.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг томилгооны ард Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Отгонболд зүтгүүлэгдэж байгаа бөгөөд зохион байгуулагч нь Улаанбаатар хотын удирдлагатай нягт холбоотой Ц.Сандаг-Очир гэх нэр яригдаж байна. Энэ нь “Багануур”-ын одоогийн удирдлагыг албан тушаалаас нь зайлуулах гэсэн зорилготой, улс төрийн шинжтэй шахалт гэдгийг эх сурвалж онцолжээ.

Хамгийн анхаарал татаж буй нь, Монгол Улс өвөлжилтийн бэлтгэл, түлшний нөөц бүрдүүлэлт, нүүрсний олборлолт, дотоодын эрчим хүчний хараат бус байдлыг хангах зэрэг стратегийн асуудлыг ярих үеэр, хамгийн чухал компанийн нэгийн удирдлагыг улс төрийн шалтгаанаар “зөөлгөж”, Хятадын олон тэрбумын түлшний гэрээг түлхүү хэрэгжүүлэх лобби идэвхэжиж байгаа нь эргэлзээ дагуулж байна.

50 тэрбумын хулгайг зогсоосон менежмент хэнд аюултай байсан бэ?

“Багануур” ХК-ийн одоогийн удирдлага нь жилийн 50 тэрбум төгрөгийн алдагдлыг зогсоож, ил тод, хариуцлагатай менежмент хэрэгжүүлж эхэлсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн. Харин энэ үр дүн нь “хувийн ашиг сонирхол, зуучлалын бизнес” явуулж ирсэн улстөрчдөд ашиггүй болсон уу?

Асуудал нэг компанийн даргын суудлын тухай биш. Энэ бол нийслэлийн эрчим хүчний аюулгүй байдал, улс орны түлшний хамаарлын бодлого, улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын сүлжээ дээр тулгуурласан маш том тоглоомын мөч юм.


11
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 4 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 4 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 4 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25