Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа

Ц.Цэрэнбадам
2025/07/09

Энэхүү төсөл нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн 24 мега төслийн нэг бөгөөд хотын авто замын ачааллыг бууруулах, дэд төвүүдийг шууд холбох, төвлөрлийг сааруулах, “20 минутын хот” хөгжлийн концепцыг хэрэгжүүлэх зорилготой томоохон бүтээн байгуулалт юм.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл нь Зам, тээврийн хөгжлийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон авто замын дэд зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцэгдэж, магадлал хийгдсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аудитын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчидын хурал түүний хороод зэрэг холбогдох төрийн байгууллагуудаас санал, дүгнэлт авч, төслийг бодлогын түвшинд дэмжүүлсэн байна. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар төслийг хэрэгжүүлэхэд зориулж Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Монгол Улсын Их Хуралд танилцуулах шийдвэр гарсан бөгөөд ийнхүү чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхийг дэмжсэн шийдвэр гарлаа.

Төслийн техникийн үндсэн үзүүлэлтийг дурдвал, нийт урт нь 26.7 км бөгөөд үүнээс 14.89 км нь хатуу хучилттай хурдны авто зам, 8.92 км нь дан болон давхар гүүрэн байгууламж, 2.08 км нь газар доогуурх туннель байна. Төслийн хүрээнд 6 эгнээт хурдны зам тавигдаж, 8 байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвар баригдана. Автозамын тооцоот хурд нь 80–100 км/цаг бөгөөд Улаанбаатар хотын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэх, Туулын хурдны зам болон хотоос гадагш чиглэсэн олон улсын автозамуудтай холбогдож, нийслэлийн авто замын сүлжээ, ложистикийг дэмжих чухал холбогч зангилаа бүхий төсөл болох юм. Тус төслийг хэрэгжүүлснээр замын дундаж хурд 20–25 хувиар нэмэгдэж, түгжрэлийн индекс 23.3 хувиар буурна гэсэн тооцоо гарсан.

Мөн энэхүү төслийн өртөг нь батлагдсан ТЭЗҮ -нд дурьдсанаар 918 сая ам.доллар бөгөөд үүнд зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, нүүлгэн шилжүүлэлт, техник хяналт, газар чөлөөлөлт, зам барилгын үндсэн ажлууд зэрэг зардлууд багтаж байна. Цаашид төслийг гурван багц болгон хэрэгжүүлэх бөгөөд эхний багцын олон улсын нээлттэй тендерийг 2025 оны наймдугаар сарын 1-ний өдөр зарлах, бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөгджээ.

Нэгдүгээр тойрог замын техник, эдийн засгийн үндэслэлд дурьдсанаар төслийн байгаль орчны үр нөлөөний хувьд тоосжилт 239 дахин буурч, зүлэгжүүлэлт, ногоон байгууламж талбай 16.6 дахин нэмэгдэж, тухайн орчин дахь хөрс, агаарын бохирдол буурна. Мөн дуу чимээний бохирдол 25.9 дахин, хөрсний чийгшил болон агаар чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэх бол нарны хэт төөнөлт 21.5 дахин, хөрсний элэгдэл 40.2 дахин буурна. Үүнээс гадна хог хаягдлын зөөвөрлөлт 6.7 дахин нэмэгдэх ба зам тээврийн ослоос үүдэх хохирлын зардал 50 хувиар буурч, жилийн нийт эдийн засгийн үр өгөөж 74.8 сая ам.долларт хүрэх боломжтой гэж урьдчилсан тооцоо гарсан нь зөвхөн дэд бүтцийн бус, нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон талт үр ашигтай бүтээн байгуулалт болохыг харуулж байна.

 


1
angry
0
care
0
haha
6
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19