ЯВГАН ЗОРЧИГЧИД ОСОЛД ИХЭЭР ӨРТӨХ БОЛЖЭЭ


Өнгөрөгч баяр, амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 350 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 21 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд тэр дундаа дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртжээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 8, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 1, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 6 осол, явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 4 осол тус тус бүртгэгджээ.

Тухайлбал: СХД-ийн нутаг Толгойтын хуучин эцсийн замд T.Vitz маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жодоодож T.Pruis, T.Premio автомашинуудтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 2 том хүн, 2 хүүхэд гэмтсэн, Мөн СХД-ийн нутаг Хар хорин захын хойд замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн гуравдугаар сарын 17-ны 23:00 цагийн орчим БГД-ийн нутаг Телевизийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч нэр, оршин суух хаяг тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхиж явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн уг хэргийг T.Pruis-20 маркийн автомашины жолооч Г үйлдсэн болохыг тогтоон шалгаж байна. Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллажээ.

Эх сурвалж: ЗЦА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИТХ-ын дарга А.Баярын урилгаар Сөүл хотын ИТХ-ын дарга айлчлал хийж байна 10 цагийн өмнө
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 14 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 15 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 17 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 17 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 17 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө Өчигдөр
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа Өчигдөр
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа Өчигдөр
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 2025/07/08
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 2025/07/08
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 2025/07/08
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 2025/07/08
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2025/07/08