Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд өнөөдөр зарлалаа. Уншигч та бүхэнд манай Зариг.мн сайт УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлгийн цувралаар танилцуулж байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хамгийн хөрөнгөтэй гишүүдийн нэг билээ. Түүний 2017 оны орлого хоёр тэрбум, 400 сая төгрөг. Гэхдээ энэ нь өмнөх жилийн орлогоосоо даруй хоёр дахин буурсан үзүүлэлт буюу хоёр тэрбум, 500 сая төгрөгөөр буурчээ. Гэхдээ Ж.Энхбаяр гишүүн чинээлэг хөрөнгөтэй гишүүдийн тоонд орсоор байна. Мөн түүний хадгаламжийн данс дөрвөн тэрбум 700 сая гаруй төгрөгтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна