С.БАЯРЫГ АТГ-ААС СААТУУЛЖЭЭ


Ерөнхий сайд асан С.Баярыг дөнгөж сая АТГ-аас албадан саатуулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар Ерөнхий сайд асан С.Баярыг гуравдугаар сарын 12-ны өдөр дуудан байцаалт авсан юм.

АТГ-аас тухайн үед С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбоотой эсэх асуудлаар байцаалт авсан талаар мэдээлж байсан. Мөн АТГ-аас оффшортой холбоотой данс, хөрөнгийн талаарх мэдээллийг С.Баяраас тодруулсан байдаг юм.

Дашрамд дурдахад, С.Баяр нь Элчин сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн бөгөөд түүний чөлөөлөх хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, дэмжсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 30 минутын өмнө
Б.Лхагвасүрэн: Надаас хамаарахгүйгээр банкуудын хувьцааны 20 хувийг авах хөрөнгө оруулагч олдохгүй байна 35 минутын өмнө
Ц.Цэрэнпунцаг: Ашигт малтмалын лицензийн сонсголыг заавал хийнэ, хийлгэх сонирхолгүй хүмүүс намайг зориуд харлуулж байгаа 46 минутын өмнө
Хоёр уулчинтай 13-ны өдөр 8600 метр орчим оргилоос бууж явсан уулчид таарсан гэх мэдээлэл өгчээ 1 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Ирэх онд 68 шинэ сургууль, цэцэрлэг барина 2 цагийн өмнө
Б.Тулга: Хоёр уулчны асуудлаар Непал улсын ЗГ-т хандсан, буцаж буусан нэг уулчны нүд нь юм харахгүй байгаа юм билээ 2 цагийн өмнө
"Харуул алтай” хотхон орчмоос Да хүрээ орчмын замыг хааж, засна 3 цагийн өмнө
"Хотын 46 гудамжны 200 гаруй км зам далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ бий" 3 цагийн өмнө
Ажлаа тараад харьж явсан залуу алга болжээ 3 цагийн өмнө
​Баянхонгор аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 4 цагийн өмнө
Анхааруулга: Тавдугаар сарын 15, 16-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ 4 цагийн өмнө
Ж.Эрхэмбаатар: Иргэд цахим мэдлэгтээ анхаарахгүй бол хохирогч болох эрсдэл өндөр бий 5 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Нийтийн тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай байна 5 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 6 цагийн өмнө
Өнөөдрөөс 5 шар, хотын төвийн зарим байршилд 20 хоног халуун ус хязгаарлана 6 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
96 настай Б.Батаа: Эмээ нь эхээс долуулаа ч хорвоогийн жамаар ганцаараа үлдсэн, залуудаа хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзахыг л мөрөөддөг 6 цагийн өмнө
Гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна 7 цагийн өмнө
Таван ханатай гэр шатаж нэг иргэн амиа алджээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан 7 цагийн өмнө