ИРГЭД ШИНЭ БАЙРНЫХАА ТҮЛХҮҮРИЙГ ГАРДАН АВСАН БАЙНА


Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн орон сууцыг буулган шинээр ашиглалтад орсон "Шинэ гэр түншлэл" ХХК-ны 152 айлын орон сууц өнөөдөр ашиглалтад орлоо. Ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн зориулалттай 6, 7, 8 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлж гүйцэтгэгч компани сууц өмчлөгчидтэй 3 талт гэрээ байгуулсан юм. Өнгөрсөн оны 4 сард барилгыг буулгаж, барилга угсралтын ажлыг 12 сарын дотор хийж гүйцэтгэн 152 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг орон сууцанд хуучин байранд амьдарч байсан 70 өрх хамрагдах бөгөөд өнөөдөр төлөөлөл болсон иргэдэд орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө.Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын дарга Б.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байсан 70 өрх өнөөдөр шинэ байрандаа орж эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр бүрэн хангагдлаа. "Аз жаргалтай хот" хөтөлбөр нийслэлийн хэмжээнд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган шинээр барих ажлыг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллана. Энэ ажил зөвхөн нийслэлийн хийх ажил биш. Иргэд, хувийн хэвшил харилцан ойлголцож хамтран ажилласнаар амьдрах орчноо сайжруулах сайн талтай юм" гэж ярилаа.Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн орон сууцны зориулалттай 234 барилга байгаа юм. Эдгээр барилгуудад 6321 өрхийн 21500 гаруй иргэд оршин сууж байна. Нийслэлийн Засаг даргын 11 удаагийн захирамжаар 6 дүүргийн шаардлага хангахгүй 138 барилгыг буулган, дахин барилгажуулах шийдвэр гарсан. Энэ оны эхний улирлын байдлаар 292 айлын 18 орон сууцыг буулгаж, 453 айлын 4 орон сууцыг шинээр ашиглалтад оруулаад байна. 2018 онд 727 айлын 8 орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 6 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 7 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 7 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 8 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 8 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 8 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 9 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 9 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 10 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 11 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 12 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 12 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 12 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 12 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 13 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 13 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 13 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 14 цагийн өмнө