ДАГАВАР ОХИНОО СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ БОЛТОЛ ХҮЧИРХИЙЛЖЭЭ


Бага насны хүүхдийг бүхэл бүтэн таван жилийн турш хүчирхийлж байсан этгээдэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд Хяналтын шатны шүүх хурлаас 15 жилийн хорих ял оноожээ. Ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасныг хүчирхийлэгчийн өмгөөлөгчид хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан байна. Гэвч Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Дээд шүүх ч баталжээ.

Эдүгээ 38 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Г гэх этгээд эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байсан бөгөөд хүчирхийлэлд өртөж хохирсон охины хойд эцэг аж. Тэрбээр өдгөөгөөс таван жилийн өмнө буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх таван жилийн хугацаанд бага насны Н гэх охиныг "Ээждээ хэлж болохгүй, хэлэх юм бол хоёр дүү чинь өнчирнө шүү" гэх мэтчилэнгээр сүрдүүлжээ. Улмаар хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, амьдралын эрхэнд эрхшээлдээ байгааг далимдуулан олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн байна.

-ОХИН БОЛСОН ЯВДЛЫГ ЗАХИДАЛДАА БИЧИЖ, ЭГЧИЙНХЭЭ ГЭРИЙН
ХААЛГАНД ХАВЧУУЛСНААР ХЭРЭГ ИЛ БОЛЖЭЭ-

Үүний уршгаар охин сэтгэцийн гэмтлийн дараах дарамтат эмгэг өвчин туссан нь Шүүхийн шинжилгээний эмчийн дүгнэлтээр тодорхой болжээ. Охин болсон явдлуудын талаар бүгдийг нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх бөгөөд ээжийг нь хөдөө явсны дараа буюу хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд аавдаа хүчирхийлүүлсэн гэдгээ хэлсэн байна.

Тэрбээр энэ явдлаас айж эмгэг өвчтэй болсон байжээ. Энэ талаараа хэнд ч хэлэхгүй явсаар аргаа барахдаа хашаанд нь тусдаа гэрт амьдардаг ээжийнхээ төрсөн дүү болох эмэгтэйд захидал бичсэн байна. Охин өглөө эгчийнхээ гэрийн хаалганд захидлаа хавчуулаад хичээлдээ явсан байсныг эгч нь олж уншсанаар ээжид нь хэлж, энэ бусармаг явдал ил болжээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулахад охины гараар бичсэн захиа мөн болох нь тогтоогдсон байна. Мөн шинжээч эмч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ "Гэмтлийн дараах дарамтат эмгэг өвчин нь олдмол өвчин бөгөөд сэтгэцийн гэмтлээс болж үүсдэг. Насанд хүрээгүй хохирогч охины хувьд 9 наснаас хойд эцэг нь бэлгийн хүчирхийлэл хийх болсноос гэртээ харихаас айдаг, мөн ааваасаа айдаг болсон. Айдас, түгшүүр, нойрны хямрал, 11 наснаас хар дарж зүүдлэх, зүгээр байж байгаад уур хүрнэ, хүнтэй юм яримааргүй санагдана, амиа хорлох бодол төрөх, сонгомол дуугүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан. Тиймээс Р43.22 буюу түгшүүрлэх, сэтгэл гутрах, холимог хариу бүхий дасан зохицох эмгэгтэй байна гэсэн онош тавьсан. Охины дээрх өвчин нь бэлгийн хүчирхийллийн улмаас үүссэн байна. Учир нь бэлгийн хүчирхийлэл нь хүнд хэлбэрийн сэтгэцийн гэмтэл үүсгэдэг гэв .


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ 59 минутын өмнө
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах хуулийн төсөл өргөн барив 4 цагийн өмнө
Иргэн Н: “Сална” гэтэл миний хүзүүнд хутга тулгаж зодсон, шийтгэлээ хүлээж гарч ирээд намайг яах бол гэхээс айж байна 4 цагийн өмнө
Хуримын ёслолын арга хэмжээг зохион байгуулж, гал голомтыг нь бадраалаа 4 цагийн өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчдэдээ зах зээлийн хамгийн доод үнээр бэлэг барьж байна 5 цагийн өмнө
”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 6 цагийн өмнө
Мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр буурууллаа 6 цагийн өмнө
АН туршлагатай улстөрчдөө жагсаалтаар биш тойрогт өрсөлдөхийг уриаллаа 7 цагийн өмнө
''30 жилийн асуудлыг гурван сард шийдэж болдгийг харуулсан'' 7 цагийн өмнө
Нийтийн тээврийн жолооч нар ур чадвараа сонирхууллаа 8 цагийн өмнө
"Жайка"-аас малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх бодис, барааг хүлээлгэн өглөө 9 цагийн өмнө
Өнөөдөр, маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Ч.Өнөрбаяр: Алдаж, онож явахдаа амьдралд тэвчээр, ухаан хэрэгтэйг ойлгосон 10 цагийн өмнө
Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ 10 цагийн өмнө
Сураггүй болсон иргэний цогцсыг Идэр голын гүнээс олжээ 11 цагийн өмнө
Төрд хаягдсан иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буй талаар мэдээлнэ 12 цагийн өмнө
Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 12 цагийн өмнө
Нийслэлд өдөртөө 15 хэм дулаан байна 13 цагийн өмнө
​ Fact Check: 2016 оны, гадаад бичлэгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбож, худал мэдээлэл түгээжээ Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна Өчигдөр