7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ

М.Төгөлдөр
2024/05/13

Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангиллын 3 төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон 7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ охиныг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа. 

Н.Аз-Эрдэнэ энэ жилийн Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө насанд өрсөлдсөн 40 гаруй хүүхдээс илүүрхэн “блиц”, “рапид”, “стандарт” төрлүүдээс аваргын алтан медалийг хүртсэн юм.
Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулж, манай улсаас 11 шатарчин сурагч оролцсон байна. Монгол Улсаа төлөөлөн оролцсон өсвөрийн шатарчдаас хөвгүүдийн ангилалд Б.Учрал найм хожиж, нэг ялагдан, аварга болсон бол U9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр зургаа хожин, хоёр тэнцэж, алтан медалиар энгэрээ мялаажээ. Харин U15 насны хөвгүүдийн ангилалд Н.Содбилэгт 7.5 оноогоор мөнгө, U13 насны охидын ангилалд Б.Буянхишиг, U11 насны охидын ангилалд М.Урангоо долоон оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Харин U9 насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн Б.Бат-Амгалан IV байрт шалгарчээ.
Улс орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт үзүүлээд ирсэн өсвөрийн шатарчдын төлөөлөл Н.Аз-Эрдэнэ болон түүний аав, дасгалжуулагч Ч.Нямдаваа нартаа дараа дараагийн тэмцээндээ илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөв.


Ч.Нямдаваа Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хөх монгол" шатрын клубт дасгалжуулагчаар ажилладаг. Түүний 3 хүүхэд гурвуулаа шатрын спортоор хичээллэдэг гэнэ. Манай шавь нар дунд Аз-Эрдэнээс маань илүү авъяаслаг шатарчин хүүхдүүд олон бий хэмээн бахархан ярих нь урамтай.
Н.Аз-Эрдэнэ охин 4 настайгаасаа шатраар хичээллэжээ. Энэ хугацаанд Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээнд найман удаа оролцож 3 алт, 2 хүрэл медалийн эзэн болж байжээ. Өнгөрсөн жил 6 настайдаа Монгол Улсын шатрын өсвөрийн аварга болж 41 жилийн дараа Хөвсгөл аймаг алтан медалийн буухиаг үргэлжлүүлж байсан бол энэ жил мөн улсын аваргын тэмцээнд 8 настай эгч нартайгаа өрсөлдөн түрүүлсэн байна. Нас өгсөж түрүүлэх нь Монгол Улсын хэмжээнд анхных гэж хэлж болохоор амжилтыг үзүүлсэн авъяаслаг ШАТАРЧИН Н.АЗ-ЭРДЭНЭДЭЭ ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.


0
angry
4
care
0
haha
1
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.36.120.102
2024/05/14
0
0
манай монгол царайтай монгол овогтой элбэгдорж монголыг их гийгүүлсэн дээ
Хариулах
2405:5700:300:5d31:a9cb:f9ed:687b:bbfd
2024/05/13
0
0
Хятад царайтайч гэсэн манай энхамгалан баян шүү ардчилсан намын гуйлгачид атаархаад үхлээ
Хариулах
183.177.99.226
2024/05/13
0
1
ЭНХАМГАЛАН ГЭЖ ХЯТАДЫН ШЭЭС ХЯТАД ХҮН ШҮҮ ДЭЭ МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫГ САМАРЧ БАЙГАА ЭТГЭЭД ДЭЭ
Хариулах
202.55.188.110
2024/05/13
1
0
Улс шагнал урамшуулал сайн өгч баймаар байна
Хариулах
Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19