​ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН Д.СУГАРЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ӨНӨӨДӨР ДУУСГАВАР БОЛЖ БАЙНА


Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Тэрээр өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу 2012.05.09-ний өдөр УИХ-аас нэр дэвшүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байсан. Үндсэн хуулийн цэц 9 гишүүнтэй. Үүний гурвыг нь УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, үлдсэн гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор парламент зургаан жилийн хугацаагаар томилдог билээ. Цэцийн гишүүнийг НЭГ УДАА улираан томилох заалт холбогдох хуулиндаа байсан ч маргаан үүсгэсний дагуу уг заалт унасан.Ингэснээр цэцийн гишүүн улиран томилогдох хууль зүйн боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, Д.Сугарыг цэцийн гишүүнээр дахин томилох боломжгүй гэсэн үг. Өнөөдөр Д.Сугартай хамт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагвын бүрэн эрх дуусч байна. Мөнхүү өнгөрсөн жил Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Хуулиараа цэцийн гишүүнийг анх томилохоор санал болгосон институци нь нөхөн томилгоо хийх үүрэг хүлээдэг. Энэ дагуу Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагва нарын орны томилгоог Ерөнхийлөгч санал болгох учиртай. Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн онд Д.Наранчимэгийн оронд Р.Бурмааг томилох санал УИХ-д хүргүүлсэн ч хүлээж аваагүй тул буцаагдаад байгаа юм. Харин Д.Сугарыг УИХ-аас томилж байсан тул нөхөн томилгоог өнөөгийн эрх баригчид хийнэ гэсэн үг. Харин хуулийн цоорхойгоор дараагийн гишүүн томилогдтол одоогийн гишүүний бүрэн эрх хэвээр хадгалагддаг. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.3-т "Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ" гэж заасан байдаг. Тиймээс нөхөн томилгоо хийгдэх хүртэл бүрэн эрх нь дуусгавар болсон цэцийн гишүүн эрх ямбаа хэвээр эдэлдэг билээ. Дээрээс нь, Үндсэн хуулийн цэцийн гишүүний нөхөн томилгоог төдий хугацааны дараа хийнэ гэсэн нарийвчилсан хуулийн заалт байхгүй. Чухам тийм учраас Д.Сугар намынхаа эрх мэдлээр халхавч хийн, томилгоог удаашруулах замаар "Эрдэнэт"-ийн хэрэг нэр тийш болтол цэцдээ бүгнэ гэсэн таамаг явж буй. Д.Сугарын бүрэн эрх дуусгавар болж дараагийн хүн сонгогдсон тохиолдолд түүнд "аавын хаалга" ойрхон байгаа нь нууц биш юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 10 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 13 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 16 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 16 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 19 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 20 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 21 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 21 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр