НАРАНТУУЛ ЗАХЫН ЗАРИМ ХУДАЛДААЧИД НӨАТ-ЫН БАРИМТ ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ


"Татвар төлөгчийн өдрүүд"-ийг тохиолдуулан "Е-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд" сэдвийн хүрээнд Нарантуул олон улсын худалдааны төвд ТЕГ, Нийслэлийн татварын газар, есөн дүүргийн Татварын хэлтэс, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, "Нарантуул" захын удирдлагууд хамтран өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдааг дэлгэв. Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны тэргүүн Ж.Баянмөнх "Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо 2016 онд байгуулагдсан. Монголын программ хангамжийн салбарт тэргүүлэх байр суурийг эзлэн ажиллаж байгаа компаниудыг нэгтгээд одоогоор 21 гишүүн байгууллагатай ажиллаж байна. Эдгээр гишүүд маань НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр и-баримт олгох цахим системийг хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа билээ. Одоогийн байдлаар 45 мянган баримт хэвлэх машиныг суурилуулсан гэж бүртгүүлсэн байна. Эдгээрийн 50-иас илүү хувь буюу 25 мянган хэрэглэгчийг өөрсдийнхөө баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, үйлчилгээгээ үзүүлээд явж байна. Өнөөдрийн өдөрлөгт манай холбооны гишүүн 10 гаруй байгууллага хямд үнэтэй, ажиллахад хялбар, баталгаат үйлчилгээтэй бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Нарантуул захын бас нэг онцлог бол Улаанбаатар хот төдийгүй хөдөө, орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, иргэд хүнс, өргөн хэрэглээний бараагаа эндээс хангадаг. Тэр ч утгаараа Монгол Улсын дотоодын худалдаа, бараа эргэлтэд өндөр хувь эзэлдэг. Эдийн засагт үзүүлэх нөлөө нь ч нэлээд өндөр хувьтай байдаг. Энд бизнес эрхэлж байгаа ААН, худалдаачид НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, и-баримтыг олгож эхэлснээрээ худалдан авагчдынхаа НӨАТ-ын буцаалтыг авах, сугалаанд оролцох эрхийг хангахаас гадна Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэж бид үздэг" гэв.

Өдөрлөгийн үеэр Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд оролцож, НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой төхөөрөмжүүдийг танилцууллаа. Тухайлбал, и-баримтыг www.ebarimt.mn вэб сайт, кассын машин, гар утасны апликейшн ашиглан гурван янзын төхөөрөмжөөр олгож байгаа бол одоо банкны терминаль дээр программ суулган шууд и-баримтыг олгодог болох шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 2 цагийн өмнө
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө 4 цагийн өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 5 цагийн өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 5 цагийн өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ 5 цагийн өмнө
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа 5 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан 9 цагийн өмнө
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана 23 цагийн өмнө
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ 23 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан байна Өчигдөр
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 2024/04/26
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 2024/04/26
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 2024/04/26
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 2024/04/26
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 2024/04/26
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 2024/04/26
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 2024/04/26