ХОЁР СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН УУЛЗАЛТ ЦУЦЛАГДЛАА


Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн мэдээлснээр хоёр Солонгос улсын өндөр түвшний төлөөлөгч нар өнөөдөр /2017.05.16/ Энхтайваний ордонд уулзахаар болсон ч цуцлагдсан талаар мэдээлэл гарч эхэллээ. Өнөөдрийн уулзалтын үеэр дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Мун Жэ Ин болон Ким Жон Ун нарын түүхэн уулзалтын үеэр хийгдсэн тохирооны дагуу 70 жилийн туршид үргэлжилсэн үл ойлголцлыг эцэслэж хоёр улсын нэгдэх асуудал болоод Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс бүрмөсөн татгалзах ажиллагааны талаар санал солилцох байсан. Уулзалтад Хойд Солонгос улсаас Эх орны энхийн нэгдлийн хорооны тэргүүлэгч Ри Сон-вон, Төмөр замын дэд сайд Ким Юн-хёк болон Биеийн тамир спортын хорооны дэд сайд Вон Кил-ю нарын 29 хүний бүрэлдэхүүнтэй баг биечлэн оролцох бол Өмнөд Солонгос улсыг төлөөлж Энхийн Нэгдлийн сайд Чо Мён-гёний тэргүүтэй таван хүн тус тус оролцохоор төлөвлөгдөөд байсан юм. Хойд Солонгосын төв телевизийн мэдээлснээр тэд цөмийн зэвсгийн туршилт явуулж буй талбайнуудаа энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд идэвхгүй болгоно хэмээн төлөвлөж байгаа юм. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нарын уулзалт ирэх сарын 12-нд Сингапур улсад болохоор тогтсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 4 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 6 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 7 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 9 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 9 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 10 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 13 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 13 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 14 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 15 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 15 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр