ХЯТАД УЛС ИМПОРТЫН АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ БУУРУУЛАХААР БОЛЖЭЭ


Автомашин, түүний эд ангийг импортлоход оноодог татвараа эрс бууруулахаар болсныг Хятадын засгийн газар өчигдөр зарлажээ.

Ингэснээр гадаадын автомашин үйлдвэрлэгчдэд дэлхийн хамгийн том авто зах зээлд хүрэх боломж улам бүр нээгдэж байна.

Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн ихэнх автомашины импортын татвар 25 хувиас 15 хувь болж буурахаар болсныг тус улсын сангийн яам зарлажээ.

Автомашины ихэнх эд ангийн импортын татвар өнөөдөр 10 хувь байдаг бол дээрх хугацаанаас эхлэн 6 хувь болж буурахаар болсон байна. Ингэснээр BMW, Tesla, Mercedes Benz зэрэг үнэтэй брэндийн автомашинууд Хятадын дотоодын үйлдвэрлэгчидтэй бага үнийн зөрүүгээр өрсөлдөх боломж нээгдэж байгаа юм.

Мөн Японы Toyota компани Lexus брэндийн машинуудынхаа үнийг буулгахаар болсноо саяхан мэдэгджээ. Nissan-ий Infiniti брэндийн өрсөлдөх чадварт мөн сайнаар нөлөөлөх шийдвэр гарсныг тус компанийн төлөөлөгч ярьсан байна.

Toyota компани 2017 онд Хятадын зах зээлд 146,000 машин гаргасны 130,000 нь Lexus брэндийнх байжээ. Японы үйлдвэрлэгч нараас 2017 онд 1.52 сая машин экспортлосон Nissan тэргүүлж байгаа гэнэ.

Мөн дээрх шийдвэр нь Хятадын импортын татварыг хатуу шүүмжилдэг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд сайн мэдээ болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 9 цагийн өмнө
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө 11 цагийн өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 12 цагийн өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 12 цагийн өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ 12 цагийн өмнө
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа 12 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан 16 цагийн өмнө
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана Өчигдөр
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан байна Өчигдөр
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 2024/04/26
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 2024/04/26
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 2024/04/26
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 2024/04/26
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 2024/04/26
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 2024/04/26
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 2024/04/26