БХБЯ ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН АХМАД АЖИЛТНАА ХУУЛЬ БУСААР АЖИЛААС НЬ ХАЛЖЭЭ

Admin
12 цагийн өмнө

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн гаргасан шийдвэрээс болж тэтгэвэрт гарахад хэдхэн сар дутуу байсан ахмад ажилтан ажлаас халагдан хохирч, тэтгэвэрт гарахад авдаг нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ авах боломжгүйд хүрчээ. Тиймээс ахмад ажилтан Т шүүхэд хандсанаар гурван шатны шүүхэд ялалт байгуулж, заргаа авч чадахаар болсон байна.

Иргэн Т нь Барилга, хот байгуулалтын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Норм, нормативын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн 2016 оны наймдугаар сарын 9-ний өдрийн тушаалаар тус яамны бүх ажилтныг "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн чөлөөлөхөд ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Мөн өдрөө халагдсан ажилтнуудыг ажилд нь эгүүлэн томилох тушаал гарахад иргэн Т-гийнх байгаагүй ажээ. С.Магнайсүрэн "Ажилд томилоогүй байгаа нэр бүхий хүмүүс надтай уулз" гэж хэлсэн бөгөөд иргэн Т-г "Та өргөдлөө бичээд өг" хэмээсэн байна.

Иргэн Т барилгын салбарт 37 жил, төрийн албанд 28 жил ажилласан, долоон сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 26-ны өдөр 60 нас хүрэх учир ажилд томилж өгөхийг хүсч өргөдөл бичиж өгсөн байна.

Түүнийг ажлаа сураглан очих бүрт "Чамайг ажилд авна л гэсэн бол авна, түр хүлээж бай, ирээд яах вэ, утсаар дуудна. Та тэтгэвэрт гарах дөхсөн юм чинь хувиараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан нь дээр байх. 2017 он гараад орон тоо нэмэгдэнэ, тэгэхэд таныг ажилд авна" гэсэн тул тэрбээр нийгмийн даатгалын шимтгэлээ өөртөө нэмж учрах хохирлоос хугаслахын тулд хувиараа төлж байжээ.

Ийнхүү ажилд авахыг хүлээсээр 60 нас ч хүрч. Энэ хугацаанд салбарын сайд Г.Мөнхбаяртай таван удаа уулзсан байх юм. Гэвч сүүлдээ ажилд авахгүй нь тодорхой болсон тул хууль ёсны дагуу тэтгэврээ тогтоолгосон байна. Тэрбээр 28 жил төрийн алба хашихдаа ямар нэг ажлын хариуцлага, хөдөлмөрийн сахилга бат алдсан ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй учир Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэлх шат дараалсан шагнал урамшууллыг төрөөс хүртэж, Монгол Улсын зөвлөх инженер болжээ.

Гурван шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 30 дугаар зүйлийн 30.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоожээ.

Улмаар нэхэмжлэгч Т-г 2016 оны наймдугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны тавдугаар сарын 9-ний өдөр хүртэл ажилласнаар тооцож, нийт есөн сарын хугацааны цалинд 9670608 төгрөг олгохыг, холбогдох суутгал хийхийг, нэг удаагийн буцалтгүй тусламжид нийт 23.400.489 төгрөгийг тус тус хариуцагч Барилга, хот байгуулалтын яамнаас гаргуулан нэхэмжлэгч Т-д олгуулахаар шийдвэрлэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 3 минутын өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 17 минутын өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 35 минутын өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 52 минутын өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 1 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 1 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 1 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 2 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 4 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 4 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 4 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 5 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 5 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 6 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 6 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 6 цагийн өмнө
МУГТ Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцоно 7 цагийн өмнө
Бүх хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо 7 цагийн өмнө