​УВС АЙМАГТ ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГАА АНХ УДАА ХИЙЛЭЭ

Admin
10 цагийн өмнө

"Хавдрын эсрэг хамтдаа үндэсний аян"-ы хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн тэргүүтэй эмч нар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч нартай хамтран элэгний хорт хавдартай 48 настай эмэгтэйд элэг тайрах хагалгаа хийлээ. Хагалгаа өнөөдөр өглөөний 8 цагт эхэлсэн бөгөөд гурван цаг гаруйн хугацаанд үргэлжилж амжилттай боллоо.

Хагалгаанд орсон өвчтөний хавдрын хэмжээ 6-7 см байсан бөгөөд тэрбээр өчигдөр болсон үзлэгийн үеэр оношлогджээ. Тэр даруй томографийн яаралтай шинжилгээнд орж, улмаар мэс засал хийх боломжтой гэсэн хариу гарсны дагуу ийнхүү өнөө өглөө хагалгаанд орсон байна.

Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Ж.Чинбүрэнгээс тодруулахад, "Увс аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч Л.Ганхуягийн багтай хамтарч элэг тайрах хагалгаа хийлээ. Тухайн өвчтөний элэгний 35 орчим хувь нь тайрагдаж, хавдрыг бүрэн авлаа. Хагалгааны явцад ямар нэгэн хүндрэлтэй зүйл гарсангүй. ХААН банкны "Хавдрын эсрэг хамтдаа үндэсний аян"-ы хүрээнд орон нутгаар явахдаа хагалгаанууд хийж байгаа. Гэхдээ элэг тайрах хэмжээний томоохон хагалгаа Увс аймагт л анх удаагаа хийгдэж байна. Элэгний хорт хавдраар Увс аймаг улсад толгой цохиж яваа. Нэг өдөр ажиллахад л элэгний хорт хавдрын гурван тохиолдол оношлогдож байгаа нь энэ өвчин асар их тархалттай байгааг харуулж байна. Мөн ходоодны хорт хавдрын өвчлөл Увс аймагт улсын дунджаас хоёр дахин их байна. Иймээс ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх талаар аймгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Зөвхөн эмнэлгийн байгууллага бус иргэд өөрсдөө бас хорт хавдраас урьдчилан сэргийлж үзүүлж харуулдаг, дурандуулдаг, эход харуулдаг байх шаардлагатай. "Элэг бүтэн Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн 1100 гаруй хүн элэгний С вирүсээ оношлуулаад байгаа нь том амжилт юм" гэлээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч Л.Ганхуяг энэ талаар хэлэхдээ: "Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн ахлагчтай "Хавдрын эсрэг хамтдаа үндэсний аян"-ы багийнхан энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна. Энэ хугацаанд цөөнгүй тооны хавдар илэрч байна. Өнөөдөр элэгний баруун дэлэнгийн том хэмжээний хавдартай өвчтөнд газар дээр нь тусламж үйлчилгээ үзүүллээ. Увс аймаг хавдрын тархалтаар улсын хэмжээнд тэргүүлдэг, зарим аймгуудаас найм дахин өндөр байна гэсэн судалгаа байгаа. Иймээс хавдрыг орон нутагтаа эмчлэх шаардлага гарч байна. Мөн эмч мэргэжилтнүүдийг газар дээр нь багаар нь сургах асуудал шийдэгдлээ. Хавдар судлалын үндэсний төвөөс Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нарыг ирэх жилээс элэг, нойр булчирхай болон улаан хоолой, ходоодны мэс заслын чиглэлээр сургаж бэлдэхээр боллоо. Ингэснээр бид бүхэн орон нутагтаа хавдрын хагалгааг зардал чирэгдэл багатай хийж хэвшүүлэх, нутагшуулах боломж бүрдэх юм. Өнөөдрийн хагалгааг ахалж орсон Ж.Чинбүрэн ахлагчтай хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Увс аймгийн ард иргэд маань хавдаргүй, эрүүл сайхан амьдрах болтугай" гэлээ.
Алслагдсан аймгийн ард иргэд сумаасаа аймгийн төв, аймгийн төвөөс Улаанбаатар орж эмчилгээ оношлогоо хийлгэхэд асар их зардал, цаг хугацааг зарцуулдаг юм. Ялангуяа хорт хавдартай гэж оношлогдсон иргэд Улаанбаатар хотод очоод бүтэн сар хүлээж байж эмнэлэгт хэвтдэг байна. Бас ганцаараа хот явахгүй, ар гэрээс нь 1-2 хүн дагаж явдаг. Тэгэхээр тэр бүх зардлыг хэмнэж нэг ч гэсэн хүнийг ийнхүү орон нутагт нь хагалгаанд оруулсан нь ихээхэн их ач холбогдолтой эхлэл боллоо.

Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/ хамтран 8 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Хавдрын эсрэг үндэсний аян"-ы үзлэг оношлогоо Увс аймагт ийнхүү үр дүнтэй явагдаж байна.
"Хавдрын эсрэг үндэсний аян"-ы эмч мэргэжилтнүүдийн баг Увс, Баян Өлгий, Ховд аймгуудад ажиллаж, ард иргэдийг 8-10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамруулах юм байна. Тэр дундаа ходоодны хорт хавдар өвчинд онцгой анхаарч ажиллах бөгөөд энэ төрлийн хавдар хамгийн өндөртэйд тооцогддог дээрх гурван аймгийг сонгожээ. Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах, сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад банкны ажилтнуудыг хамруулах болон ард иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах зэрэгт анхаарч ажиллах юм байна.
"Хавдрын эсрэг үндэсний аян" өнгөрсөн 7 жилийн хугацаанд 115 мянга гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношлогоонд хамруулжээ. Аяныг санаачлан хамтран хэрэгжүүлэгч ХААН Банкны хувьд өнгөрсөн хугацаанд тус аяныг хэрэгжүүлэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлж, орон нутгийн 2600 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээсэн байна.
Аяны эхний өдөр гэхэд л Увс аймгийн гурван иргэн элэгний хорт хавдартай нь оношлогдож, улмаар нэгэнд нь өнөөдөр ийнхүү аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт элэг тайрах хагалгааг амжилттай хийлээ.

ЭХ СУРВАЛЖ:

МОНГОЛЫН МЭДЭЭ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 9 минутын өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 18 минутын өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 33 минутын өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 51 минутын өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 1 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 1 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 1 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 2 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 2 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 4 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 4 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 4 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 5 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 5 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 6 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 6 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 7 цагийн өмнө
МУГТ Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцоно 7 цагийн өмнө