ПАРКЫН ТОГЛООМ ГЭНЭТ НУРЖ ДӨРВӨН ХҮҮХЭД ГЭМТЖЭЭ


Хүүхдийн паркийн эргэлддэг пуужин буюу "Сансрын хөлөг" тоглоом өнөөдөр /2018.06.13/ доош унаснаар дөрвөн хүүхэд гэмтсэн байна.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст 15.13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Сансрын хөлөг" гэх тоглоомонд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсний дагуу тус цагдаагийн хэлтсээс хэргийн газарт ажиллаж эхэлжээ. Тоглоом дээр байсан хүүхдүүдэд эрүүл мэндийн яаралтай тулсамж үзүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд хүүхдийн амь нас эрсдээгүй болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэхүү ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтэж, гэмтсэн дөрвөн хүүхдийг ГССҮТ-д шилжүүлжээ. Одоогоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтыг хийж байна. Урьдчилсан байдлаар уг тоглоом нь насжилт өндөртэй, хуучирсан гэдэг дүгнэлтийг гаргажээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн нийт 22 тоглоомтой юм байна. Үүнээс "Сансрын хөлөг" тоглоом нь найман хүний багтаамжтай аж. Тоглоом эвдэрч, доош унах үед бүхээгт хэдэн хүүхэд байсныг одоогоор тогтоогоогүй байгаа юм байна.

Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газраас хэргийн газарт шалгалт хийж, маргааш /2018.06.14/ албан ёсны тайлбар хийнэ гэдгийг мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 10 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 11 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 12 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 14 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 14 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 14 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 14 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 15 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03