Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Н.Мижидмаа
3 цагийн өмнө

2024 оны 05 сарын 06-наас 2024 оны 05 сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна. 

6-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, тал хээрийн нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-9-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.217
2024/05/06
1
0
Бүх аймгуудаар бороо ороосой.
Хариулах
Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 9 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 9 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 10 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 10 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02