​"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРЧ, АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТ ТЭМЦЭНЭ


"Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ хуралдаж, дотоод томилгоо хийх асуудал яригдаж, ажилд орох хүмүүс МАН-ын генсекийн үүдэнд дугаарлаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ нууцаар хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан гэсэн. Таныг бас зарим томилгоог мөнгөөр үнэлж байгаа гэсэн мэдээлэл байх юм?

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ хуралдсан гэх мэдээллийг би хэвлэлээс л харсан. Ер нь бол 49, 51 хувь гэх асуудлыг нэг талд нь гаргах шаардлагатай байгаа юм. Хувийн хэвшил авсныг иь буруутгаагүй. Төрийн өмчийн 49 хувийг худалдахдаа УИХ-аар оруулаагүйгээс өнөөдөр асуудал үүссэн. Нөгөө талдаа Худалдаа хөгжлийн банк өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд зээл олгосон эсэх асуудлыг хүртэл судлах ёстой. Монголын ард түмний эрх ашгийг хангах, аж амьдрал, эдийн засгийн тогтворгой байлгах үүднээс "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудалд нухацтай хандах ёстой.

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ 100 хувь төрөөс бүрдэж байгаа. Эрх баригч намын хүрээнд ТУЗ-аар дамжуулаад бүтцийн өөрчлөлт хийх, томилгоо хийгдэх асуудал яригдсан уу?

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49, 51 хувийн асуудал эцэслэгдээгүй байхад 49 хувийн төлөөлөл гэсэн хэсэг бүлэг хүн давуу эрхтэй шийдвэр гаргах ёсгүй. Төр өмчөө мэдэж, 49 хувийн хяналт, нөлөөллөөс гарах ёстой. Харамсалтай нь Засгийн газрын шийдвэрийг нам, албан тушаалтай холбож тайлбарлаж, албан тушаал худалдаж байна гэж Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож байна.

Албан тушаалыг наймаалцахгүй. Албан тушаалд очих гэсэн хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүдэнд дугаарладаггүй. Хэзээ ч бид өмнө нь яаж ирсэн тэр жишгийг давтахгүй. Тухайн албан тушаалд тохирох мэргэжлийн хүнийг мэргэжлийн байгууллага томилдог. Тэгш шударга өрсөлддөг боломж олгохын тулд бид хичээж ажиллаж байна. Цаашид ч энэ бодлогоо баримтална. Энэ эрх мэдлээсээ буух гэж байгаа хэсэг бүлэг нөхөд юу ч хийж магадгүй байна. Нам дээр нэг ч томилгоо яригдаагүй.

-Шүүхээс ТУЗ-ийн гишүүдийн томилтоог хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Тэгэхээр ТУЗ-ийн хуралдаанууд хууль бус шийдвэр болох уу?

-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас асуух хэрэгтэй байх. Би үүнд тайлбар өгөх албан тушаалтан биш. Ер нь цаашид "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудалд онцгой анхаарна. Болохгүй бол ард түмэнтэйгээ тэмцэнэ. Мөн хууль хяналтын бизнесийн бүлэглэлийн эсрэг шулуухан тэмцэх цаг, нөхцөл нь бүрджээ гэж харж байна. АН, МАН гэх аль ч нам засгийн эрх барьж байхад төрд шургалж, албан тушаал авлигын гэмт хэрэг үйлдээд сууж байгаа хэсэг бүлэг нөхдийг цэвэрлэхийн төлөө ажиллаж байгаа.

-Ингэхэд нийслэлийн МАН-ын хурал юу болсон бэ. Зургадугаар сарын 15-ны дотор хуралдаж, шийдвэрээ гаргана гэсэн. Юу болж байна?

-Хуралдааныхаа товыг удахгүй зарлах байх. МАН дээд шүүхээр баталгаажуулсан ганцхан дүрэмтэй. Тэр дүрэмдээ захирагдаж ажиллаж, амьдарна. Одоогоор эцсийн шийдвэрээ танилцуулаагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 6 минутын өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 10 минутын өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 1 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 1 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 1 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 2 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 2 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 2 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 3 цагийн өмнө
​Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа 3 цагийн өмнө
Ипотекийн зээлийг 1.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлснээр 10 мянган айл өрх хамрагдах боломжтой 3 цагийн өмнө
“КАНДИДАТ” улс төрийн реалити нэвтрүүлгийн 2 дахь дугаар оролцогчдыг сорихоос гадна үзэгчдэд улс төр, сонгуулийн мэдлэг олгохуйц болжээ 3 цагийн өмнө
Баялгийн санд төвлөрсөн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулахыг даалгалаа 4 цагийн өмнө
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ 4 цагийн өмнө
Нийслэлд 25 хэмийн дулаан байна 5 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн төрсөн ах, дүү сонгогдох эрхтэй Өчигдөр
Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, нүүр тулбал даван туулж, тэсэж үлдэх цаг ирсэн Өчигдөр
Д.Цогтбаатар: Шүүхээр бүх хэргийг нээлттэй хэлэлцдэг болох хуулийн төсөл өргөн барина Өчигдөр
Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд 100 гаруй гэрч дуудна Өчигдөр
О.Батсүх: Б.Ганзоригийн яллагдагчаар татагдсан нь Л.Чинбаттай ямар ч хамааралгүй Өчигдөр