​БНАСАУ-ЫН АРДЫН ДЭЭД ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, Ардын Дээд Хурал дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, БНАСАУ-ын Дээд боловсролын сайд, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. БНАСАУ-ын төлөөлөгчид УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболд хэд хоногийн өмнө Сингапурт БНАСАУ, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болсонд баяр хүргэж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Тэрбээр уулзалт амжилттай болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, цахилгаан утас илгээснийг тэмдэглээд, "Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгын ээлжит бага хурал эхэлж буй энэ өдөр найрамдалт БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна" гэв.

Түүнчлэн Сингапурын уулзалт болон өнгөрсөн 4-р сард болсон Умард, Өмнөдийн дээд хэмжээний уулзалт, тэдгээрээр хэлэлцэн тохирсон асуудал нь БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ын-ий Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаарх энх тайванч, зоримог, шийдэмгий үйл ажиллагааны үр дүн юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд 70 жилийн түүхтэй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг онцлоод, хоёр улсын хууль тогтоох байгууллага, Парламент дахь бүлгүүдийн харилцан айлчлал нь хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр "Өнгөрсөн оны сүүлчээр Солонгосын хойгт нөхцөл байдал таагүй байх үед миний бие захирамж гаргаж, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүүг БНАСАУ-д албан айлчлал хийлгэсэн. Мөн манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-д албан ёсоор айлчиллаа. Эдгээр нь Монгол Улс бүх түвшинд БНАСАУ-тай хөгжүүлж буй харилцаанд ач холбогдол өгч, уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримталж ирсний нотолгоо юм" гэлээ.

Ноён Тэ Хён Чөл хүлээн авч уулзаж, Солонгосын хойгт энхийг сахиулах талаар БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ий гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, баяр хүргэсэнд талархал илэрхийлээд "Энэ онд БНАСАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, манай хайрт удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийн ой тохиож байна. Эдгээр ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд харилцаагаа цаашид гүнзгийрүүлэх, улам идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Тэрбээр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөгөөд, "Энэ оны 4-р сард Пёньян хотноо БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ы удирдлага дор болсон Солонгосын Хөдөлмөрийн Намын бүгд хурлаас улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд бүхий л хүч, анхаарлаа төвлөрүүлэх шийдвэрийг гаргасан. Манай ард түмэн өөрийн хүчинд тулгуурлан эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарт томоохон ололт амжилтад хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байна" гэв.

Ноён Тэ Хён Чөл "Солонгосын хойгт нааштай, өөдрөг өөрчлөлт гарч байгаа нь бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд энх тайвныг эрхэмлэдэг манай удирдагч Ким Жөн Ын-ий тууштай хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой юм" гэж тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд боловсролын салбарын уламжлалт харилцаагаа идэвхжүүлж монгол, солонгос залуусыг харилцан сургах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд экспорт, импортыг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Пёньян-Улаанбаатарын хооронд 16 жилийн өмнө тогтоосон "Найрамдалт харилцаат хотууд"-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Ноён Тэ Хён Чөл хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах талаар УИХ-ын дарга М.Энхболдын гаргаж буй санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, боловсролын салбар, нийслэл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, БНАСАУ-ын АДХ-ын депутат, Пёньян хотын Чихэр, боовны үйлдвэрийн дарга Пак Хён Рёл, АДХ-ын Байнгын хорооны ажилтан Хен Жөн Үнь, Жөнь Ген Жөн нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 6 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 6 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 7 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 7 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 8 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 8 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 21 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр