Ө.ЭНХТҮВШИН ХОРГОС ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЛАА


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ-ын хилийн хамтын ажиллагааны олон улсын Хоргос төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцаж, дэлхийд анх түрүүн хоёр улсын санаачилгаар байгуулагдан амжилттай үйл ажиллагаа үйл явуулж буй тус чөлөөт бүсийн эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалт, тусгай дэглэм, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэтийн төлвийн талаар бүсийн захиргааны дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо.

2005 онд байгуулсан хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу анх хоёр талдаа 560 га талбайтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Хоргос чөлөөт бүс сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж, эдүгээ 764 га хил дамнасан нутаг дэвсгэр бүхий, зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа бараа чөлөөтэй солилцдог, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын үлгэр жишээ төв болон хувирчээ. Чөлөөт бүсийн Казахстаны талын, Хятадын талын нутаг дэвсгэрт нэгэн адил томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж, худалдааны төвүүд, үйлчилгээний газрууд олноор байгуулагдан, хөрөнгө оруулалтын олон ирээдүйтэй төсөл төлөвлөгдөн хэрэгжиж байгаа юм байна. Хоорондоо замаар холбогдсон, татваргүй, хилийн болон хөдөлмөр эрхлэлтийн хялбаршуулсан дэглэмтэй хоёр талын нутаг дэвсгэрт өглөө 7 цагаас орой 19 цаг хүртэл өдөр бүр Казахстаны талаас 4000, хятадын талаас 7000 хүртэл хүн чөлөөтэй зорчиж худалдаа бизнес эрхэлдэг ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн БНХАУ-д өнгөрсөн 4 дүгээр сард хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцан тохиролцсоны дагуу Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн бэлтгэл ажлын хүрээнд чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин ийнхүү Хоргос бүсийн туршлагыг газар дээр нь судаллаа. Түүний ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, Шадар сайдын ажлын алба, Гадаад харилцааны яамны төлөөлөл ажиллав. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л. Баттулга ажиллалаа гэж Шадар сайдын ажлын алба мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 13 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 14 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 14 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 14 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 15 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 15 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03