С.ЗАЯАСАЙХАН БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАНА


Зураач С.Заяасайхан эх орондоо хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ "Time Mashine" нэртэйгээр ирэх долоодугаар сарын 1-5-нд "Q-Art Gallery"-д нээхээр болжээ.Зураач С.Заяасайхан өмнө нь Тайваны Тайпэй, АНУ-ын Нью-Иоркд үзэсгэлэнгээ гаргасан төдийгүй эх орондоо "Зөгнөл мөрөөдлийн ертөнцдөө эгэхүй" нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрөгч 2017 онд зураач С.Заяасайханд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, түүний уран бүтээлээр дамжуулан монгол хүний оюун билэг, авьяас чадвар дэлхийн олон нийтэд өндөр үнэлэгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. С.Заяасайхан нь эртний уламжлалт ёс заншил, Монгол болон төв Азийн нүүдэлчин ард түмний өв уламжлал, өдөр тутмын амьдрал, байгалийг өрнө, дорнын арга барилыг хослуулан дүрсэлдэг.

Сүүлийн 17 жил АНУ, Япон, Франц, Хонг Конг, Тайвань зэрэг улсад 30 гаруй үзэсгэлэнд оролцож, өөрийн бие даасан 15 гаруй үзэсгэлэн гаргасан монголын шинэ цагийн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр өдгөө Японд ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвиж байна.

Түүний бүтээлүүдийг олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч болон уран зураг сонирхогчид өндрөөр үнэлдэг бөгөөд уран бүтээлүүд нь дэлхийн олон улс орнуудад хадгалагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймагт ажиллаж байна 10 минутын өмнө
Нийслэлийн АН 11 жилийн өмнө "намын байртай болно" гээд өгсөн газраа буцаан авч, намын үйл ажиллагаа явуулж эхэлжээ 48 минутын өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэр 57 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан эхний ялалтаа байгуулж, Сү.Батболд тойргоосоо зугатав 1 цагийн өмнө
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүснийг Төрийн нууцаас гаргалаа 1 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага өрхүүдэд ипотекийн зээл олгоно 2 цагийн өмнө
S'Outlet" дэлгүүрийн барилга нураалтыг тусгай зориулалтын экскаватороор буулгаж эхэллээ 2 цагийн өмнө
Анхааруулга: Хугарсан хөлөндөө өөрөө чиг тавьж боосноос хүндрүүлжээ 3 цагийн өмнө
Монголын 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө 3 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 3 цагийн өмнө
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 5 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 6 цагийн өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 6 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 6 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 6 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 6 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? 18 цагийн өмнө
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо 22 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна 22 цагийн өмнө