ӨНӨӨДӨР ХАВРЫН ЧУУЛГАН ХААЛТАА ХИЙНЭ


УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган энэ сарын 29-ний баасан гарагт буюу өнөөдөр хаалтаа хийхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс шийдвэрлэсэн билээ. УИХ-ын тухай хуулийн 15.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны долдугаар сарын 1-ний хооронд тус, тус хуралдахаар тусгасан.

Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын өдрийг шилжүүлдэг аж. Энэ жил долдугаар сарын 1 ням гарагт таарч буй тул УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганыг энэ сарын 29-ны баасан гарагт хаахаар шийдвэрлэсэн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоол, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн "УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-д өөрчлөлт оруулах тухай тогтоол, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай болон Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаг батлахаар төлөвлөсөн байна.

Харин үдээс хойш буюу 15.00 цагт УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайд, ЗТХ-ийн сайл, ХЗДХ-ийн сайдад тавьсан гурван асуулгын хариуг сонсоно. Тухайлбал, Л.Мөнхбаатар гишүүн "Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар" ЗТХ-ийн сайдад, М.Оюунчимэг гишүүн "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар" ХЗДХ-ийн сайдад асуулга хүргүүлсэн.Харин З.Нарантуяа гишүүн "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар" Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 6 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 6 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 7 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 7 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22