ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ИНЧЁНЫ ЧӨЛӨӨТ БҮСТЭЙ ТАНИЛЦЛАА


БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ

"Жэжүгийн форум" дээд хэмжээний 13 дугаар чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.28) БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Ким Бү Кетэйуулзлаа.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 оны долдугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эрчимтэй явуулж буй талаар Шадар сайд Ө.Энхтүвшин онцлов.

Хоёр улсын онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нар гамшгаас урьдчилан сэргийлэх болон эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол, Солонгосын ижил төстэй байгууллага хооронд цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэх, туршлага солилцох тодорхой боломжуудын талаар санал солилцсон юм.

Энэхүү уулзалтын өмнө Шадар сайд Ө.Энхтүвшин БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Ген Хватай уулзаж, бүс нутгийн чухал түнш, Монгол Улсын "гуравдагч хөрш" БНСУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлон өгүүллээ.

БНСУ-ын Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Сун Ен Гиль Шадар сайд Ө.Энхтүвшинийг мөн хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улс, БНСУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцаа бүх салбарыг хамран өргөжин хөгжиж буйд хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. "БНСУ нь манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орон юм. Манай байгалийн баялаг, Солонгосын хөрөнгө, санхүүгийн боломж, орчин үеийн технологи, ноу-хау-г хослуулан эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэх боломж их байна" гэсэн Шадар сайд Ө.Энхтүвшиний байр суурьтай санал нэг байгаагаа Сун Ен Гиль илэрхийлэв.

Энэ өдрийн үдээс хойш Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн гишүүний хувьд БНСУ-ын эдийн засгийн Инчён чөлөөт бүсийн захирагч Ким Жин Ёнтай уулзан, тус чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Инчёнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төлөвлөгөө 1989 онд батлагдаж, 1992 онд анхны бүтээн байгуулалт, 2003 онд барилга байгууламжийн анхны ажил нь эхэлжээ. Нийт 6 тэрбум ам.долларын хөрөнгөөр боссон энэхүү чөлөөт бүс БНСУ-ын эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг аж.

Инчён чөлөөт бүс бизнес, санхүү, аялал жуулчлал, ложистик гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Смарт сити буюу ухаалаг хот концепцыг хөгжлийн зорилгоо болгон нэвтрүүлсэн Инчён чөлөөт бүсэд өдгөө Бельги, Франц зэрэг орны 80 орчим гадаадын компани хөрөнгө оруулан ажиллаж байна. Татварын онцгой нөхцөлөөр бизнесийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийг татах бодлогыг ч баримталдаг аж. Дэлхийд тэргүүлэгч Кэмбрижийн их сургуулийн Биотехнологийн төв, Стэнфордын их сургуулийн Мэдээллийн технологийн төв ойрын хугацаанд Инчёны чөлөөт бүсэд байгуулагдан үүдээ нээхээр ажиллаж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин Инчён чөлөөт бүсийн туршлагаас хуваалцах, хамтран ажиллахыг хүслээ. Тус бүсийн захирагч Ким Жин Ён "Монголын чөлөөт бүсийн хөгжлийг дэмжиж хамтран ажиллахад баяртай байх болно" гэв. Түүний хэлснээр, Инчён чөлөөт бүсийн туршлагыг судлахаар Эквадор, Панам, Филиппин, Энэтхэгээс ирж байжээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 6 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 6 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 7 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 7 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22