МАН ДОТОРХ ЗОДООН ГАЗРЫН ДАРГЫНХАА АМИНД ХҮРЧЭЭ


Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр орой буюу 18 цагт яамныхаа газрын дарга нарыг дуудаж үүрэг даалгавар өгчээ. Үүний дараагаар тус яамны дөрвөн газрын дарга ажлынхаа өрөөнд архидан согтуурсан байна. Энэ архидалтанд "би байгаагүй ээ" гэж салбарын сайд нь түргэхэн гэгч нь ярилцлага өгчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар ажлынхаа өрөөнд гурван цаг орчим архи уусан газрын дарга нар нэлээн согтуу яамнаасаа гарч явж байхтай амиа алдсан тус яамны Хяналт, шалгалт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г таарчээ. Талийгаач Г нь яамныхаа байран дээр бусад дарга нартайгаа цуг архи уугаагүй тухай эх сурвалжууд мэдээлсэн юм. "Зам тээврийн хөгжлийн яам"-ны гаднах талбайд М, Г нар барилцан авч М нь Г-г зодож байгаа бичлэг "Авто тээврийн үндэсний төв"-ийн камерт үлдсэн байна. Г-ийн амь насанд хүрсэн гэх М нь 2008-2012 онд Ерөнхийлөгч Х.Баттулгыг сайд байхад газрын даргаар ажиллаж байжээ. 2012 оноос хойш ажилгүй байсан түүнийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын Ж.Бат-Эрдэнэ сайд багтаа авчээ. Төрийн албаны дарга нар төрийн яамныхаа өрөөнд архидаж, хүн амины аймшигт хэрэг яагаад гарав гэдгийг тодруулсан юм. Бусдын гарт амь насаа алдсан "Зам тээврийн хөгжлийн яам"-ны газрын дарга Г нь экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хүн аж. Тэрээр өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын сонгуулийн сурталчилгаанд ажиллажээ. Бусдын амь насанд хүрсэн хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа "Зам тээврийн хөгжлийн яам"-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М нь өмнө нь удаа дараа Г-г ажлаас халахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнээс шаардаж байжээ. Г –г ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасангүй гэж М нь өмнө нь Төрийн нарийн бичгийн даргаа хүртэл барьж авч байсан тухай баттай эх сурвалж мэдээллэв. Ийнхүү МАН доторх зөрчилдөөн нэг газрын даргаа шороонд, нөгөө газрын даргаа шоронд илгээхээр болж байгаа бололтой юм.

Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 6 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 9 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 9 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 10 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 10 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22